Нийгмийн

Цамхагт очиж, зургаа авхуулсан жүдочид Японоос хөөгджээ

"Токио-2020” зуны олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд оролцож, мөнгөн медаль хүртсэн Гүржийн хоёр эрэгтэй тамирчин Японоос хөөгджээ. Тодруулбал, тэд хорио цээрийн дэглэм зөрчиж, олимпийн тамирчдын тосгоноос гарч цамхагт очин зургаа авхуулсан байна.

Цар тахлын үед маш хатуу дүрэм журам үйлчилж байгаа ба тамирчид олимпийн тосгоноос зөвхөн тэмцээн уралдаан болох газруудад очих зорилгоор гарах эрхтэй.

Гэтэл Гүржийн тамирчид болох Важа Маргвелашвили, Лаша Шавдатуашвили нар өнгөрсөн Мягмар гарагт /2021.07.27/ алдарт Токио цамхаг руу очиж, өөр хэд хэдэн хүнтэй хамт зургаа авхуулсан нь саяхан илэрчээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button