
Хорватад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцсэн бүх нийтийн санал асуулга эхэллээ. Тус санал асуулгыг католик шашны сүм хийдүүд мөн дэмжиж байгаа юм байна.
Гэсэн ч, Хорватийн одоогийн Засгийн газрын тэргүүн санал асуулгын эсрэг байр суурьтай байна. Түүний үзэж байгаагаар, Хорват улс Европын Холбоонд элссэн улс болохоор бүх европ даяар мөрдөгддөг үнэт зүйлсийг дэмжих нь зүйтэй. Үүнд, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг ч албан ёсоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
Засгийн газар болоод хүний эрхийг хамгаалагчид, мөн Хорватийн алдартнууд ижил хүйстнүүдийн асуудлаар олон нийтийн дунд санал асуулга явуулахын эсрэг байр суурьтай байна.
Ямартай ч, олон нийтийн санал бодлоор бол Хорватчуудын 70 хувь нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн заалтыг хуулиас хассан нь дээр гэж үзсэн байна.
Өмнө нь, хотын гудамж талбайд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм.
Үүнтэй зэрэгцээд, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэгчдийн холбооноос Засгийн газартаа хандан уриалга гаргасан. Тэд ижил хүйстнүүдийн асуудлаас илүүтэй санхүү эдийн засгийн асуудал гээд улс орны өмнө тулгарсан чухал асуудал байгааг онцолж байгаа юм.
(Эх сурвалж: planetanovosti)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.