Х.Нямбаатар, Н.Алтанхуяг нарт чичлүүлсэн Д.Эрдэнэчулуун гэж хэн бэ

Өчигдөр /2021.11.15/ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсгол хийсэн. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшсэнээс Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын ТАВАН хүн олонхын санал аваад ийн томилгооны сонсголоор орж ирсэн юм.
Сонсголын үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар нэр дэвшигч Д.Эрдэнэчулууныг нилээдгүй чичилж, нэрээ татахыг хүртэл шаардаж уурсав. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд нэр дэвших процессоосоо татгалз хэмээсэн бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Жонхуу болсон нь Эрдэнэчулуун дээр илэрч байна. Насаараа захиргааны ажил хийсэн хүнийг шүүхийн байгууллагад оруулж ирэхдээ яадаг юм бэ гэсэн юм.
Тэдэнд чичлүүлсэн Д.Эрдэнэчулуун гэж хэн бэ гэдгийг онцлон хүргэж байна.
Дашзэвэгийн Эрдэнэчулууны хувьд: 2008 ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг хууль зүйн ухааны магистр зэрэгтэй, 1984-1990 ЗСБНХУ (хуучин нэрээр)-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, бакалавр зэрэгтэй.
Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнд туслах ажилтан, Шүүх яамны харъяа Улсын нотариатын конторт нотариатчаас ажлын гараагаа эхэлж, Нийслэлийн нотариатын дарга, 1996 оноос Гадаад худалдааны арбитрт арбитрч, 1998 оноос ШЕЗ-ын ажлын албанд ахлах мэргэжилтэн, 2000 оноос Улсын дээд шүүхийн тамгын газрын хэлтсийн дарга, газрын дарга, 2013 оноос ШЕЗ-ийн гишүүн, 2019 оноос Монголын олон улсын арбитрт арбитрч хийж байгаа намтартай.
Өөрөөр хэлбэл Шүүхийн сахилгын хороонд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүн нэр дэвшүүлэхийг хориглоно гэсэн хуультай. Гэтэл Д.Эрдэнэчулуун ШЕЗ-ийн гишүүн байсан. Мөн түүний эхнэр нь Х.Эрдэнэсувд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажилладаг. Эл хоёр үндэслэл нь ашиг сонирхлын зөрчилтэй байгаа юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ингэж олон хүмүүст чичлүүлж улайран зүтгэж байхаар сайн дураараа татгалзуул зүгээрдээ. Сахилгын хорооны гишүүн болоогүй гээд өлсөөд үхчихгүй байлгүй дээ. Эрдэнэсувд гээд гэр бүлийнхээ нэр хүндийг ч унагах гэж лай л баймаар юм
Хуулийн байгууллагад байгаа авилга хээл, хахуулийн сүлжээний нэг этгээд бол Эрдэнэчулууны гэр бүл байна.
Бүх зүйл ХЗБХорооны дарга Бямбацогтоос болж байгаа юм. Яах гэж энэ хүнийг оруулж ирж байгаа юм? Илт сонирхолын зөрчилтэй хүн байна. 500 шүүгчээс 300 нь энэ хүний удирпдлагад ажиллаж байсан байна. Энэ Бямбацогт зориут ийм үйлдэл хийгээд байна.
Энийгээ тэгээд хүчээр томилчих шивдээ
Хууль нь гууль болох юм даа.