УЛС ТӨР

Х.Нямбаатар: Маргааш бэлдэж ирээд нэр дэвшигчдээс дахиж асууна, та нар бас бэлдээрэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.11.16/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд зургаан нэр дэвшигчийн томилгооны сонсгол явуулж байгаа юм.

Нэр дэвшигчдээс байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Би асуултаа нэр дэвшигчдээс биш танаас л асуух болчихлоо, С.Бямбацогт дарга аа. Хэдүүлээ 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдөр ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг баталсан. Энэ журамд маш тодорхой заасан. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн нь ШЕЗ-д ажиллаж байгаагүй иргэн байна гэж. Тодруулбал, орон тооны гишүүн байсан эсэх хамаагүй, зохицуулалт хийх боломжгүй. Би энэ сонгон шалгаруулалтын комиссынхонд харамсаж байна.  Шүүхийн тухай хуулийн хамгийн амин сүнс болох хуульчдаас шүүгчдийг шилж сонгох, улстөрөөс хараат бус ангид байлгах үүрэг хүлээлгэж байгаа хүмүүсээ сонгон шалгаруулахдаа энэ хууль, журмаа зөрчиж оруулж ирж байгаад харамсаж байна. Гэтэл журмынхаа 2.3 дахь заалтыг зөрчиж оруулж ирж байна. Энэ шүүхийн шинэтгэл үр дүнд хүрэх гээд байна уу, ухрах гээд байна уу гэдэгт эргэлзэж байна. Санал хураалт явуулах нь байнгын хороо хууль зөрчинө шүү. Би маргааш нэр дэвшигч та хэдээс дахиж асуулт асууна. Би бэлдэж ирнэ, та нар бас бэлдээрэй. Багш нарыг аргалах гэж байгаа юм шиг хариулт өгч байна. Энэ хангалтгүй гэж үзэж байна” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нямбаатар чадвар айхтаргүй ч бас жаахан шудрагадуу шүү. Хэт намчирхдаг дутагдалтай

Холбоотой мэдээ

Back to top button