Х.Нямбаатар: Журмаа зөрчиж Д.Зүмбэрэллхамыг оруулж ирлээ

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2021.11.16/ хийж байна.
ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүний сонгон шалгаруулалтад 29 хүн нэрээ дэвшүүлж, Хууль зүйн байнгын хорооноос томилсон ажлын хэсгийн гишүүдийн санал хураалтаар Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг нарын зургаан хүнийг сонгон шалгаруулсан.
Эдгээр нэр дэвшигчдээс байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь өмнө нь ШЕЗ-д ажиллаж байгаагүй хүн байх ёстой гэж заасан. Хувь хүн биш зарчмын хувьд асуухад Д.Зүмбэрэллхам ШЕЗ-д ажиллаж байсан шүү дээ. Журмаа зөрчиж Д.Зүмбэрэллхамыг оруулж ирлээ. Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав нараас асуухад авлигын дагнасан шүүх байгуулах талаар та хоёр ямар байр суурьтай байна вэ. Үлдсэн гурван нэр дэвшигчээс хиймэл оюун ухааныг ашиглаж хэрэг маргаан шийдвэрлэх талаар судалж үзсэн үү гэж асууя.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам: Би 2002 онд ШЕЗ-ийн орон тооны бус гишүүнээр хоёр жил ажиллаж байсан. Тухайн үед ШЕЗ-д орон тооны зөвлөх гэж байгаагүй.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зүмбэрэллхам ёстой хэрэггүй дээ
Нэр дэвшигчид нь яасан сулхан гарууд байх юмбэ