УЛС ТӨР

Б.Энхбаяр: ШЕЗ-ИЙН IT-гийн ажилчид хэн шүүгч болох, болохгүйг шийдэж байна

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн /2021.11.16/ хуралдаанаар хийж байгаа юм.

ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүний сонгон шалгаруулалтад 29 хүн нэрээ дэвшүүлж, Хууль зүйн байнгын хорооноос томилсон ажлын хэсгийн гишүүдийн санал хураалтаар Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг нарын зургаан хүнийг сонгон шалгаруулсан.

Эдгээр нэр дэвшигчдээс байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хэн шүүгчид аль хэргийг хуваарилах вэ гэдгийг шүүхийн мэдээлэл технологийн ажилчид, тамгын газрын ажилчид шийддэг. Одоогоор ШЕЗ-д IT-гийн хоёр ажилтан бий. Энэ хоёр ажилтнаар дамжуулж шүүгчдийнхээ шалгалтыг авах, дүнд засвар хийх зэрэг ажил явагддаг. Дүнд засвар хийнэ гэдэг нь хэн шүүгч болох, хэн болохгүйг шийдчихэж байгаа юм. Бид энд том том зүйл яриад байдаг. Гэтэл тэнд хоёр ажилтан шийдчихэж байгаа байхгүй юу. Ийм л зүйл сонсогдоод байгаа. Энэ асуудлуудаас ажлаа эхлүүлэх ёстой байх аа. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдэд хуулиар шүүгчтэй адилхан шаардлага тавина. Та бүхэн улстөрчтэй уулзлаа гэхэд протокол бичнэ. Шүүгч нарын нэр хүндэд дуртай нь халддаг болсон. Тэдний нэр хүндийг хамгаалмаар байна. Өөрийнх нь талд хэргийг шийдээгүй бол муу шүүгч болдог. Сайн шүүгчдийн төлөө явж, хамгаалахыг хүсье хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button