УЛС ТӨР

Х.Нямбаатар сайдын ХИЛЭГНЭЛ

Өчигдөр /2021.11.15/ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсгол хийсэн. Өнөөдөр /2021.11.16/ тус байнгын хороогоор ШЕЗ-ийн шүүгч бус шүүгчдийн томилгооны сонсголын хийж байгаа юм.

Томилгооны сонсголоор орж ирсэн зарим нэр дэвшигчдэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон Н.Алтанхуяг нар ихэд сэтгэл дундуур байгаагаа дурдаж, хатуухан шүүмжилцгээсэн.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Эрдэнэчулуунд нэрээ татахыг хүртэл шаардсан. Өнөөдөр ШЕЗ-ын шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг журам зөрчин оруулж ирсэн хэмээсэн юм.

Тэрбээр томилгооны сонсголд орж ирсэн шүүгч бус гишүүдэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж хоёр өдөр дараалан ийн бухимдав. Түүний хувьд ХЗДХ-ийн сайдын албан тушаалд ирснээсээ хойш л шүүхийн салбарын шинэчлэлийн тухай идэвхтэй ярьж байгаа билээ. Энэ ч утгаараа эдгээр томилгоонуудад нухацтай хандаж, ийнхүү хилэгнэж байгаа гэж ойлгогдож байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бямба Цогтын шилж олсон улсууд шаардлага хангахгүй улсууд байна шүүгч нар эрхбиш гайгүй байлгүй дээ тэтгэврийн хүн оруулж ирээд байхдаа яахав дээ

Зочин
Зочин

Бямбацогт Ховдын гар холиогоод л. Нямбаатарын дэргэд ч Бямбацогтын олон тавиул байгаа даа

Холбоотой мэдээ

Back to top button