ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Чехийн Ерөнхийлөгч Земан шинэ Ерөнхий сайдаа шилэн хоргоны цаанаас томиллоо

БНЧУ-ын шинэ Ерөнхий сайдаар Петр Фиала албан ёсоор томилогдлоо. Тус улсын Үндсэн хуульд заасны дагуу томилох ёслолыг Ерөнхийлөгч нь үйлдлээ. Ерөнхийлөгч Милош Земан коронавирусийн халдвар авсан тул өөрийгөө бусдаас тусгаарлаж, шилэн хоргоны цаанаас битүү орчинд шинэ сайдаа томиллоо.

Чех улсад нэвтрүүлэн дагаж мөрдөж буй журмын дагуу коронавирусийн халдвар всан тохиолдолд хоёр долоо хоногийн турш тусгаарлах ёстой аж.

Ерөнхийлөгч Милош Земаныг хүндэтгэлийн танхимд тэргэнцэртэй авчирсан ба тэрбээр коронавирустай холбоогүй шалтгаанаар эрчимт эмчилгээ хийлгэж, эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлж байсны дараа коронавирусийн халдвар авсан юм. Өдгөө 77 настай Ерөнхийлөгч Земан нь тамхи татдаг, архи хэтрүүлэн хэрэглэдэг мөн чихрийн шижин өвчтэй нэгэн гэдгийг эх сурвалж онцлов.

(Эх сурвалж: News Mail)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button