ДЭЛХИЙНИЙГЭМ

IKEA компани вакцин хийлгээгүй ажилчдынхаа эмнэлгийн төлбөрөөс татгалзлаа

Их Британид Шведийн жижиглэн худалдааны IKEA компани “КОВИД-19”-ийн эсрэг вакцин хийлгээгүй ажилтнуудынхаа эмнэлгийн төлбөрийг бууруулсан талаар “Би-Би-Си” /BBC News/ мэдээлэв.

Одоо албадан хорио цээрийн нөхцөлд вакцин хийлгээгүй ажилтнууд долоо хоногт 400-450 фунтын оронд хууль ёсны доод хэмжээ болох 96.35 фунт буюу 130.48 ам.доллар авна. Харин вакцин хийлгэсэн эсвэл вакцин хийлгээгүй ч харгалзан үзэх шалтгаантай ажилтнуудад эмнэлгийн бүх зардал мөнгийг нь олгох аж.

IKEA компанийн энэ шийдвэр нь ажилтнуудыг вакцинд хамруулах сэдлийг ихэсгэнэ хэмээн компанийн удирдлагууд онцлов.

Гэсэн ч, тус компани хорио цээрийн дэглэмийн улмаас байнгын хүний нөөцийн хомстолд орж, коронавирусийн халдвартай холбоотой зардал нэмэгдэж байгаагийн улмаас ийм алхам хийсэн гэв. Их Британи дахь IKEA компанид ойролцоогоор арван мянга орчим хүн ажилладаг юм байна.

(Эх сурвалж: ВВС)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button