
-ТАМХИЧИН ХҮНИЙ НАСЛАЛТ 6.8 ЖИЛЭЭР БУУРДАГ-
Янжуур тамхи бол дэлхий даяар урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг. Утаанд хордож жилд найман сая хүн, дам тамхидалтаас болж нэг сая хүн нас бардаг. Янжуур тамхи нас хороодог тухай олон судалгаа бий. Янжуур тамхи татдаг эрэгтэй, эмэгтэй хүмүүс дунджаар 13.2, 14.5 жилээ “алддаг”. Тамхичин хүний наслалт 6.8 жилээр буурдаг. Таны амьдралыг дунджаар 11 минутаар богиносгоно. Янжуур тамхи татдаг хүмүүс 60, 70 наснаас өмнө нас барах нь тамхи татдаггүй хүмүүсээс гурав дахин их байна. Мэдээж хэрэг, энэ бүхнийг зохиогоогүй. Судалгаа...

-ЯНЖУУР ТАМХИТАЙ ТЭМЦСЭН ТҮҮХ-
Түүхээс харахад хүн төрөлхтөн янжуур тамхины эсрэг тэмцэж байсан. Европт тамхи татахыг хориглож Кристофер Колумбын экспедицийн гишүүн тамхинд донтсоныхоо төлөө шоронд хоригдож, Ромын католик сүм Мексикийн Испанийн колони дахь сүмүүдэд тамхи татахыг хориглож, 17-р зууны эхэн үеэс Европ, Америк, Хятадад янжуур тамхи татахыг хязгаарлаж эхлэв. Энэ бол дээр үед.
Харин ойрхон зуурын жишээлсэн тэмцэл гэхэд, 1950-иад онд янжуур тамхи, уушгины хорт хавдар хоёрын холбоог шинжлэх ухаанаар нотолсоны дараа Европт янжуур тамхины эсрэг тэмцэл эрчимжсэн. 1966 онд АНУ-д тамхины хор хөнөөлийн тухай бичээстэй янжуур тамхи үйлдвэрлэж эхэлсэн бол 1971 онд телевиз, радиогоор сурталчилгааг хориглож, жилийн дараа хор хөнөөлийн тухай сэрэмжлүүлэг нь заавал байх ёстой гэв.
1992 онд АНУ-ын Дээд шүүх анхааруулах шошго нь үйлдвэрлэгчдийг тамхичдын гаргасан нэхэмжлэлийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж шийдвэрлэсэн. Гэвч “хүнд хамрын нүхнээс утаа гаргах чадварыг зөвхөн чөтгөр л өгч чадна” гэх эртний үг бодитоор оршиж, чөтгөр тухайн чадвараа хүн төрөлхтөнд өгсөөр л байна.

-ҮР ДҮНГҮЙ ТЭМЦЭЛД БУУЖ ӨГСӨН НЬ БУЮУ ХОР ХӨНӨӨЛГҮЙ ШИЙДЭЛ-
Бид янжуур тамхинаас зөвхөн никитоныг л авахын тулд шатааж сордог. Харамсалтай нь, никитоныг дагаж 7000 гаруй хорт бодис бидний биед заларч байдаг. Энэ мэт олон эрсдэлийг тооцоолсон он удаан жилүүдийн судалгааны үр дүнд цахилгаан тамхи бий болсон. Цахилгаан тамхи нь бие махбодийн болон сэтгэл зүйн хамаарлын улмаас тамхи татахаа болих боломжгүй насанд хүрсэн хэрэглэгчдэд хор хөнөөл багатай сонголт болдог гэсэн шинжлэх ухааны зөвшилцөл хурдацтай гарч байна. Тиймээс энэ ангиллын бүтээгдэхүүнийг янжуур тамхи татахтай харьцуулахад эрсдэлийг бууруулах чадвартай бүтээгдэхүүн гэсэн утгаараа "эрсдэл бууруулсан бүтээгдэхүүн" гэж нэрлэдэг.
Цахилгаан тамхи, халаадаг тамхины бүтээгдэхүүн, тамхи татдаггүй аман бүтээгдэхүүн (“снюс”) болон бусад шатамхай бус бүтээгдэхүүн зэрэг эрсдэлийг бууруулсан бүтээгдэхүүн нь тамхи татдаг хүмүүст никотины хэрэглээтэй холбоотой эрсдлийг бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй боломжийг олгодог. Ийм бүтээгдэхүүний хэрэглээ нь тамхины нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулахад эерэгээр нөлөөлсөн шинжлэх ухааны нотолгоо байдаг. Жишээлбэл, Их Британид "vaping" болон бусад электрон никотины түгээлтийн системийг төрийн түвшинд тамхины түвшинг бууруулах хэрэгсэл болгон ашигладаг бөгөөд уламжлалт аргуудын үр дүнтэй хувилбар гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Учир нь тамхичдын 27.2% нь янжуур тамхинаас гарах гэж оролдсон байна. Английн Нийгмийн эрүүл мэндийн байгууллагын бие даасан тайланд дурдсанаар, 2017 онд 50,000 гаруй хүн цахим тамхинаас татгалзаж, өөр сонголт байхгүй байсан бол ердийн янжуур тамхи татсаар байх бөгөөд хорт хавдар үүсгэгч давирхай хэрэглэх эрсдэлтэй байх байсан. Өнөөдөр никотин нь хорт хавдар үүсгэгч, мутаген биш боловч хор хөнөөлийн эх үүсвэр нь никотин гэсэн буруу ойлголт байдаг.
Никотин нь байгалиасаа шөнийн сүүдэрт байдаг, тамхины навч, улаан лооль, хаш зэрэгт байдаг. Одоогийн байдлаар энэ нь хамгийн их судлагдсан биологийн идэвхт бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг юм. Никотин нь цочроох, дарангуйлах үйлчилгээтэй бөгөөд сэрэмжтэй байдлыг бий болгож, булчинг сулруулж, адреналин ялгаруулдаг. Никотин нь тархины тусгай рецепторууд (nAChRs) дээр үйлчилж, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйд нөлөөлдөг химийн бодисыг ялгаруулдаг. Ялангуяа никотин нь тархины допамин системийг (аз жаргалын гормон) идэвхжүүлж, таашаал авах мэдрэмжийг төрүүлдэг.

-МОНГОЛЧУУД НАРИЙН ТАМХИ СОНГОСНООР ХЭРЭГЛЭЭ БУУРЧ, БАГА ХОРДОНО ГЭЖ ҮЗДЭГ БУЮУ ЭНДҮҮРЭЛ-
Монгол улсын хэмжээнд нарийн янжуур тамхи нийт хэрэглээний 50 хувийг эзэлдэг. Энэ хувь жилээс жилд өссөөр байгаа. Хар ухаандаа монголчууд нарийхан юм чинь хор багатай гэж итгэн ийм сонголт хийдэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ өдөрт 10 ширхэг энгийн янжуур тамхи татдаг байсан хүн нарийхныг сонгосноор хэрэглээ нь 1-1,5 дахин өсөж 20-30 ширхэгийг баагиулдаг аж. Никитоны хэмжээ бага учраас угсруулан татдаг гэсэн үг.
Янжуур тамхи өөрөө хортой, дээрээс нь маш муухай үнэртэй, хүний царай зүс, гоо сайханд илэрхий нөлөөлдөг учраас 10 хүн тутмын 8 нь тамхинаас гарья гэсэн бодолтой байдаг. Мөн 10 хүн тутмын 7 нь 1-3 жилийн хугацаанд нэгээс дээш удаа гарах гэж оролдсон байдаг. Энэ утгаараа ихэнх янжуур тамхичид өөртэйгөө байнга зөрчилдөж тамхинаас үүдсэн нэгэн төрлийн стрессийг өөртөө бий болгож байдаг. Яагаад тэмцээд, зөрчилдөөд барахгүй байна вэ гэхээр никотин хүнийг донтуулж, шууд хэрэглэхээ больчихвол бие махбодид нь дотоод тэмцэл үүсгэдэг. Ийм л учраас янжуур тамхинаас гарах өөр сонголтуудыг хэрэглэгчиддээ бий болгохоор мэргэжилтнүүд олон олон шийдлийг бий болгосоор яваа юм. Харин эдгээр шийдлээ харьцангуй үнэ боломжийн байлгаж чадвал тамхичдын тоо эрс багасна. Англи болон Европын холбооны орнуудад засгийн газрын бодлогоор цахилгаан тамхины татвар харьцангуй бага ногдуулж, янжуур тамхинаасаа хямд үнэтэй байлгаж чадаж байна.
Цахилгаан тамхи нь шингэнийг ууршуулах замаар никитоныг бие рүү аваачдаг. Тэгэхээр янжуур шатаахад дагаж бий болдог химийн элементүүд нь 20 дахин багасна. Нийт тамхичиддаа боломж олгож никитоны хамаарлаас гаргахад бүх улс орнууд цахилгаан тамхийг дэмжиж эхэллээ. Эцэст нь хэлэхэд бөмбөрцгийн тамхичид НИКИТОН-оос бус никитон авах гэж янжуурыг шатаахад үүсч байгаа 7000 бодисоос хорддог.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Esse татаад байдаг улс анхаармаар л юм байна
бөмбөрцгийн тамхичид НИКИТОН-оос бус никитон авах гэж янжуурыг шатаахад үүсч байгаа 7000 бодисоос хорддог... гэж байна шүү
Янжуур тамхины хор хохирлыг мэдсээр байж татг�##�заж чаддаггүй, vibe-г хориглоод байгаа газрууд тэгээд хүмүүс нь акуркнаасаа г�##� �##�даад орон нутгаа шатаагаад явж байх нь та�##�агдаад байгаа юм байх даа. Ер яасан гэж хориод байгаа юм.
Зарим газрууд хориглоод эхэлсэн нь ямар учиртай юм болоо, хүүхдүүд авч хэрэглээд байгаа гэж үү? Хориглож байхын оронд худ�##�даачид даа хян�##�т тавьб�##� таарна даа. Мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй болсон этгээдүүд бага насны хүүхдүүдэд худ�##�да�##�ж байгаа
hairan saihan joohon huuhduud l dandaa ene hogiin tamhiig tataj baidagshdee
Joohon huuhduud haanaas avaad bgaa ni chahal, hudaldaachid huuhduuded zarahgui baih heregtei. Mungu l olj bval boloo gesen shig zaraad bga ni muuhai
Vape татаж эхэлснээс хойш янжуур татах, үнэрийг нь авах нь хүртэл дур гутам болсон. Тамхи нийлүүлдэг компаниудын борлуул�##�тын энэ VAPE гэх зүйл үгүй хийж байгаа нь ингэж ойр ойрхон ярилцах сэдэв болоод байх шиг байна. Илүү амьдармаар байв�##� �##�ь болох хорт зуршлаас татг�##�з, өнөөдөртөө сэтгэл ханг�##�уун байгаа маргааш үхэх юм шиг амьдармаар байв�##� янжуураа тат тат
Танай нийтлэлүүд ултай, суурьтай юманд шинжээч байж чаддагт баярл�##�аа. Бүх л хэвлэл сөрөг т�##�аас нь ухаад байдаг. Ингэж харьцуулж мэдээлэх нь их зөв. Мэдэхгүй зүйлээ мэдэж авлаа. Ажлын амжит хүсье.
ene yr n unen shuu. delhii niiteeree electron tamhind orj baina. tegj bhad utaagaa sorood suuj bna gej yu gesen ug ve
ҮНДЭСТЭН ДАМНАСАН ТАМХИНЫ ТОМ КОМПАНИУД ДЭМБ-ИЙН НЭРИЙГ БАРЬЖ ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ЭСРЭГ ӨРГӨН СУРТАЛЧИЛГАА ХИЙГЭЭД БАЙГАА МАНАЙД БОЛ МАНАЙ ЭМЧ НАРТ ТӨЛБӨР ӨГЧ УТААТ ТАМХИ БОЛ ЭЛЕКТРОН ТАМХИНААС ХОР БАГА, ЭМНЭЛЭГТ ЭЛЕКТРОН ТАМХИНААС БОЛЖ УУШИГ ГЭМТСЭН ГЭЖ ХҮМҮҮС ИХ ИРЖ БАЙГАА ЗЭРГЭЭР МЭДЭЭЛЭЛ ЦАЦУУЛЖ ТАРХИЙГ ӨНДӨР ТҮВШИНД УГААЖ БАЙГАА. ЕР НЬ ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД, ЭМЧ НАРТ МӨН ТАМХИНЫ ЭЗДЭЭС САНХҮҮЖДЭГ ТЕЛЕВИЗ, САЙТУУДАД ХҮҮХДҮҮД ТОМЧУУЛ ТАМХИНААС ГАРАХ, ХЭРЭГЛЭЭ НЬ БАГАСАХ АШИГТАЙ ЮУ БОДОХ Л АСУУДАЛ ШҮҮ. ОРЧИН ҮЕД АЛЬ БОЛОХ ХОР БАГАТАЙ ЭКО ТЕХНОЛОГИ НОЁЛЖ БАЙХАД ЭЛЕКТРОН ТАМХИЙГ МУУ ХИЙВЭЛ ШИНЭ ҮЕ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ ӨРСӨЛДӨНӨ ГЭЖ БОДОЖ БАЙХ УУ
АМЕРИКТ 5 сая, англид 3 сая хүн тамхинаас гарсан мэдээ наад гүүглэд чинь байна шүү юм хөгжчихөөд байхад хэдэн төлбөртэй мэдээгээр сайтуудаар тархиа уга�##�гаад сууж байв�##� буцаад соц үедээ очоод акуркаа татаад сууж байхдаа таарна шүү
har tolgoigoo bi medey esse tamhini borluulalt muudaad ezen ni amia horlochih deeree tulaad baigaa gesen odoo bolnoo hugshuu
Тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй арга бол цахилгаан тамхи хамгийн гол нь тамхичдыг тамхинаас гаргахгүйн тулд цахилгаан тамхи хортой гээд эмч сайт тв улстөрчдийг худ�##�дан авч дайр�##�т хийдэг
Цахилгаан тамхи татаад тамхи наасаа бүүр гарсан хүн байна үнэхээр үр дүн сайтай юм билээ
Бусадаа хордуулдаггүй нь бусадад хийж байгаа маш том тус тэгэхээс тамхиа татна у �##�ийг сонгох но тухайн хүний л асууд�##� цахилгаан тамхи нь тодорхой хэмжээгээр хортой ч зөвхөн тухайн хүндээ хортой янжуур тамхи бол өөрийгөө хордуулахаас гадна бусадаа хордуулдаг байг�##�ь орчинд сөрөг нөлөөтэй
delhii dayar zovshuuruud zaraad bga zuiliig manaih haaj boono gedeg utgagui huulitai bolgood ugchih tgd terendee zahiragdaad jamaaraa yvna eswel arhi tamhi bugdiig ni horiglo chadahgui ol huuliaraa l shiid uur arga baihgui