Цахилгаан мененгитийн вакциныг 22000 төгрөгөөр хийлгэх боломжтой

Цахилгаан мененгит өвчний тохиолдож бүртгэгдэж, хүүхэд эндсэнийг албаныхан мэдээллээд буй.
Цахилгаан мененгитээр хүүхэд өвдвөл өндөр халуурах, бөөлжих, дагз хөших, гэрлээс айх, цочимтгой болох, нярай хүүхэд хөхөө хөхөж чадахгүй болох шинж тэмдгүүд илэрч 1-2 цагийн дотор үе мөчнөөс эхлэн тууралт гардаг байна.
Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет хоёроос дээш насныханд ажлын өдрүүдэд цахилгаан мененгит өвчний эсрэг вакцин хийж байна. Иргэд менингит өвчний эсрэг вакциныг 22000 төгрөгөөр хийлгэх боломжтой бөгөөд хүүхэд бүр хийлгэх шаардлагагүй аж.
Тухайн вакцин хийлгэснээс хойш 3-5 жилийн дархлаа тогтдог бөгөөд өнөөдрийн байдлаар тархвар судлалын дагуу хавьтал болсон хүмүүст вакцин хийж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.