Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Нэг автомашиныг бүтэн угаахад 5-6-хан литр ус зарцуулдаг, УУРАН, ЭКО угаалгын газар

Өнөө цагт аюулын харанга дэлдэж буй асуудлын нэг нь цэвэр усны хомсдол. “Усаа хэмнэе” гэж дээр, дооргүй ярьдаг атлаа бодит  үйлдэл хийн, ажил хэрэг болгодог нь хуруу дарам. Иргэд бид дэмий л санаа алдахаас хэтэрдэггүй нь гашуун боловч үнэн.

Монгол Улсад угаалгын газрууд нэг автомашиныг 80-100 литр усаар угаадаг гэсэн судалгаа бий. Үүний сацуу автомашиныг саарал бус хэрэглээний цэвэр усаар угааж буй нь өөрөө усны хомсдол үүсэх бодит эрсдэлийг нэмсээр байгаа юм.

Тэгвэл БНСУ-д 10 жил ажилласан Э.Мөнхбадрах ууран угаалгын газар нээжээ. Ингэснээр нэг автомашиныг 5-6-хан литр усаар угааж, усаа хэмнэх томоохон боломж байгааг үлгэрлэж явна.

Зөвхөн нэг машиныг угаахад л багадаа 70 литр ус хэмнэж байгаа гэсэн үг. Тэгэхээр өдөрт, сард, жилд хэчнээн тонн ус хэмнэх нь тодорхой. Байгальд ээлтэй, ус хэмнэсэн, эко “Clean boy” угаалгын газрыг бид сурвалжиллаа.

Биднийг очиход “Clean boy”-ынхон автомашин угаагаад тун ч завгүй байв. Автомашины угаалгын газрын олон улсын стандарт ямар байдаг вэ, яг түүнийх нь дагуу угаалгын газраа тохижуулснаа Э.Мөнхбадрах онцолсон юм.

БНСУ-д АЖИЛЛАСАН ТУРШЛАГААРАА ЭХ ОРОНДОО УУРЫН УГААЛГЫН ГАЗАР НЭЭСЭН

-Өнөө цагт залуус гадаадад амьдрах, ажиллах хүсэлтэй болсоор байгаа нь анзаарагддаг. Харин та БНСУ-д ажилласан туршлагаараа эх орондоо ууран угаалгын газар ажиллуулж буй нь сонирхол татаж байна. “Clean boy”-ыг нээх санаа танд хэрхэн төрсөн бэ?

-Би БНСУ-д яг ийм ууран угаалгын газарт 10 жил ажилласан. Тэнд ажилд ороод удаагүй байхдаа “Монголдоо ийм газар нээн, ууран угаалгын газрыг нутагшуулах юм сан” гэж бодсон. Ёстой нэг өдрийн бодол, шөнийн зүүд болно гэгчээр удаан бодож, төлөвлөсөн.

Өнөө цагт цэвэр усны хомсдол хэчнээн хөндүүр асуудал болж байгаа билээ. Усаа хэмнэх чухлын чухал. Тиймээс эх орондоо ууран угаалгын газар нээвэл усаа хэмнэх бодит гарц болох юм байна гэж бодсон. “Яг ингэж, тэгж хийе” гэж удаан төлөвлөж, зураглаж байгаад Монголдоо ирэв. Тэгээд хоёр жилийн дараа ууран угаалгын газраа нээлээ. Манайх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

ЯГ ОЛОН УЛСАД СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ ТОХИЖУУЛСАН

-Монголд ууран угаалгын газар нээхэд хэр хүндрэл, бэрхшээлтэй байв. Одоо бизнесийн орчин нөхцөл ямар байгаа бол?

-Үнэндээ ууран угаалгын газраа анх нээхэд амар байгаагүй ээ. Манайх энэ грашийг түрээслэдэг. Анх ямар байсан гэж санана. Бүтэн засвар хийж, тохижуулсан.

Уураар угаана гэхээр хүмүүс анх их гайхсан бас үнэхээр сонирхсон. Манай газрын зөвшөөрөл нь долоо хоногийн дотор бүтсэн гээд бодохгүй юу. Их сонирхсон байгаа биз.  

 “Clean boy”-оо яг олон улсын стандартад нийцсэн, күүл болгохын тулд ёстой мачийтлаа зүтгэлээ. Ямар ч байсан тэгж хичээсний хүчинд зорилгодоо хүрсэн. Ууран угаалгын газрын олон улсын стандарт нь яг манайх шиг.

-Угаалгын газраа “Clean boy” гэж нэрлэсэн нь сонирхол татаж байна. БНСУ-д ийм нэртэй угаалгын газар бий. Танайх салбар нь уу, эсвэл тусдаа юу?

-Би БНСУ-д байхдаа яг тэр “Clean boy”-д ажилласан юм. Солонгост алдартай ууран угаалгын газар. Тэнд 10 жил ажиллаад Монгол руугаа буцахад “Clean boy” компанийн эзэн нь “Манай байгууллагын нэрийг эх орондоо ашиглаж болно” гэж зөвшөөрөөд, ууран угаалгын газрын тоног төхөөрөмж бэлэглэсэн юм. Тэгээд Солонгост ажиллаж байсан компанийнхаа нэрийг өгсөн.

-Иргэд ууран угаалгаар машинаа угаалгаж, үйлчлүүлж хэр хэвшиж, дадаж байна вэ?

-Одоо манайх байнгын үйлчлүүлэгч олонтой болсоор байгаа. Иргэд манайхаар үйлчлүүлээд хэвшсэн, дадсан.

НЭГ МАШИН УГААХАД УСАН УГААЛГЫН ГАЗРУУД 70-100, МАНАЙХ 5-6 ЛИТР УС ЗАРЦУУЛДАГ

-Нэг автомашиныг угаахад хэдэн лирт ус зарцуулдаг вэ?

-Ууран угаалгын газрын олон улсын стандарт нь 3-6 литр ус зарцуулдаг. Манайх нэг автомашиныг угаахад 5-6-гаас ихгүй их ус ашигладаг. Усаар угаадаг угаалгын газрууд нэг автоамшиныг угаахад багадаа 70-100 литр ус зарцуулдаг. Манайх тийм хэмжээний усаар 10 автошин угаана. Тэр хэрээр ус хэмнэдэг, байгальд ээлтэй.

Өнөө цагт бүхий л салбарт байгальд ээлтэй үйлчилгээг чухалчилж байгаа. Үүнд хамгийн сайн тохирсон үйлчилгээ бол ууран угаалга. БНСУ-д л гэхэд усан угаалгын газар бараг байхгүй. Томоохон дэлгүүр, үйлчилгээний газруудад нь ууран угаалгын газар битүү. Өмнөд Солонгост байгаа цөөхөн усан угаалгын газар цэвэр бус саарал усаар угаадаг. Үүгээрээ манайхаас ялаатай.

-Танайх саарал усаар угаах талаар хөөцөлдөж үзсэн үү?

-Үзсэн, үзсэн. Монголын саарал ус үнэртэй. Тэгэхээр угаалгын газарт тэр тусмаа ууран угаалгад ашиглахад жаахан тохиромжгүй юм билээ. Үйлчлүүлэгчдийн автомашиныг угааж байна гээд үнэр оруулчихбал хэн дуртай, тааламжтай байх билээ.

МАНАЙХААС ӨӨР АВТОМАШИНЫ УУРАН УГААЛГЫН ГАЗАР МОНГОЛД БАЙХГҮЙ

-Монголд танайхаас өөр ийм ууран угаалгын газар бий юү?

-Яг ингэж бүтэн угаадаг нь байхгүй. Манайх Монголдоо анхдагч.

-Уураар, дан усаар угаахын ялгаа мэдээж их. Чанар нь хэр бол?

-Усаар угаахаас хамаагүй чанартай. Уураар угаах тэс өөр. Халуун уураар автомашины салоныг угаахад чийг аваад бүх хэсэг нь чийгшдэг. Уураар 2-3-хан угаалгасны дараа машин дотор шороо босохоо больчихдог. Машиндаа ороод суухад л чийг үнэртэнэ. Час халуун уураар угаахад машины гадна тал ч мөн гялалздаг.

Манайх автомашин угаахдаа өнгөлөгч огт түрхдэггүй. Өнгөлөгч түрхэхээр машины бүх зураас, сэвийг дарчихдаг. Хүмүүс “Машин минь ёстой гялалзаж байна” гэж бодоод явдаг. Гэтэл тийм биш, өнгөлөгч түрхэхийн хэрээр машины өнгө “үхдэг” байхгүй юу.

МАНАЙХ УСАА ХЭМНЭХИЙН ТУЛД АЛЧУУРАА УГААЛГЫН МАШИНД УГААДАГ

-Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл, сэтгэл ханамж хэр байна вэ?

-Ууран угаалга бол усан угаалгын дараагийн түвшин байхгүй юу. Үйлчлүүлэгчдид сэтгэл хангалуун байдаг. “За, танайхаар л үйлчлүүлж байя. Ёстой чанартай, сайн угаадаг юм байна” гэдэг. Манайхаар үйлчлүүлсэн хүн заавал дахиад ирдэг.

150-200 градусын халуун уураар угаадаг. Тэгэхээр уураар угаахын сацуу ариутгаж байна гэсэн үг. Машины гадна тал, салонд ямар ч бохирдол үлддэггүй.

Бид аль болох усаа гамнахыг чухалчилдаг. Усан угаалгын газрууд алчуураа усаар “буудаж” цэвэрлэдэг. Манайх тэгдэггүй. Усаа хэмнэхийн тулд угаалгын машинаар угаадаг.

-Салбараа нэмэх бодол бий юү?

-Байлгүй яах вэ. Улсаас дэмжээд өгвөл ууран угаалгын газраа улам тэлж, салбараа нэмэх зорилго бий.

-“Ийм нийгэмд амьдрахаас залхаж байна. Гадаад руу л явах юм сан” гэж цөхөрсөн залуус олон байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Монголд сайхан амьдрах боломж зөндөө байна. Бизнесийн орон зай олон бий. Гол нь цаг үеэ мэдэрсэн, зөв бизнесийг мэдрээд хийх чухал. Гадаадад ажиллаж буй монголчууд маань “Үүнийг эх орондоо нэвтрүүлж, ийм газар нээх юм сан. Монголчууддаа таниулах юм сан” гэсэн сэтгэлтэй байгаасай.

Ажил хийхийн хажуугаар өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сурах их чухал. Боловсрол эзэмших, бусдаас суралцах, өөрийгөө хөгжүүлэхийн тулд гадаад руу явж буй залуусыг би буруутгахгүй. Гол нь тэнд сурч, мэдсэнээ эх орныхоо хөгжлийн төлөө, монголчуудынхаа төлөө зориулаасай.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ О.УЛСБОЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 6, 2022 08:54

Ямар сайхан шийдэл вэ

Зочин
Зочин
4 сар 6, 2022 08:55
Reply to  Зочин

Mongol zaluus mundag

Зочин
Зочин
4 сар 6, 2022 18:24
Reply to  Зочин

Ингэж тамаа идэж байхаар бөх нэг бол хошин шогч болчихгүй дээ миний дүү. Ах нь улсын цолтой бөх зүгээр хэвтэж байгаад мөнгийг зулж бна, эхнэр маань жүжигчин дуучин баяраар ганц дуу дуулаад сарын чинь орлогыг олж бна. Тэнэг л бна даа дүү минь...

Зочин
Зочин
4 сар 6, 2022 20:10
Reply to  Зочин

Юу хуцаад байгаан бэ, муу цувдай минь

Зочин
Зочин
4 сар 6, 2022 08:58

Саар�##� ус ч ашиглахгүй байж ийм газруудаа дэмжээрэй

ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 6, 2022 11:07

Хаяг чинь хаа байна .

Зочин
Зочин
4 сар 6, 2022 12:43

Үнэхээр эко, гоёхон юм аа

Зочин
Зочин
4 сар 6, 2022 12:45

Хаяг нь хаана вэ

Зочин
Зочин
4 сар 6, 2022 17:01

**CLEAN BOY Авто уурын уга�##�га , Дриллэн өнгөлгөө өдөр бүр ажиллаж байна.**
**Байршил - Хархорин "Шинэ Sunday" худ�##�дааны төвын замын эсрэг т�##�д төв замаас 10 метр "ХАС БАНК"-тай байрны зүүн доор B1 давхарт **
**Холбогдох утас : 8012 6919 77006919

Зочин
Зочин
4 сар 6, 2022 19:40

shivees????

Зочин
Зочин
4 сар 6, 2022 20:20

Үнэ арай дэндүү бна да.

Зочин
Зочин
4 сар 6, 2022 20:55

Ядарсан иргэддээ ямар үнэтэй юм бэ.Арай ч дээ

zoch
zoch
4 сар 6, 2022 22:19

мөнгөч цаас болждээ 10к дл бүтэн гуга�##�гадаг байлаа жиипэээ м�##�уудааа

Зочин
Зочин
4 сар 6, 2022 22:39

150-200 градус х�##�уун уур нь үнэн бол машины өнгийг ёстой хайлуулаад үхүүлчих юм бишүү.Үнэ ч гэж ёстой овоо юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button