НИЙГЭМ

Харилцан мэдэгдлүүд: "Кью Эс Си" ХХК хуульч Ү.Амарбатын яриаг хэрхэн няцаав

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 8-нд "Кью Эс Си" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өглөө. Тэр УИХ-ын нээлттэй сонсголын үеэр анх удаа олон нийтэд компанийнхаа үйл ажиллагааг танилцуулсан байдаг.

"Кью Эс Си" ХХК “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг концессын гэрээгээр эзэмшдэг. Ингэхдээ зөвхөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлж, менежментийг нь хариуцахаас гадна төмөр зам, авто замын тэргүүтэй төслүүдийг хариуцан ажилласан байдаг.

Харин Хөгжлийн банкнаас авсан зээлийг нь Засгийн газар өөртөө шилжүүлж, тогтоол гаргаснаас хойш эргэн төлөлт хийгдэх процесс ойлгомжгүй болсон талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Э.Шижир ярьдаг. Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны хараат бус ТУЗ-ийн гишүүн Ү.Амарбат "Кью Эс Си" ХХК болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн талаар мөн хэвлэлийн бага хурал зарлан хэд хэдэн мэдээлэл өгсөн. Харин энэ үеэр мушгин гуйвуулсан, бодит байдлаас зөрүүтэй мэдээллүүд яригдсаныг Э.Шижир залруулах зорилготой өчигдрийн хэвлэлийн бага хурлыг хийсэн гэв.

Түүний няцаасан өнцгүүдийг дэс дараатайгаар сонирхуулъя. Онцлоход, “Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир Ү.Амарбатыг шүүхэд өгнө гэдгээ мэдээллийнхээ үеэр онцолсон юм.

Нэг.  Ү.Амарбатын мэдээлэл: “Кью Эс Си” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д анх 2010 оноос “Уул уурхай металлургийн цогцолбор” төслийг хэрэгжүүлэхдээ хөрөнгө оруулалт хийгээгүй, хийсвэрээр хий бичилт хийсэн.

Э.Шижирийн мэдээлэл: 2014 онд “Уул уурхай, металлургийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ”-г Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх эрх бүхий Эдийн засгийн хөгжлийн яамтай байгуулсан.  Концессын гэрээг байгуулахаас өмнө буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 81.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Улмаар Концессын гэрээг байгуулахаас өмнөх 5 жилийн хугацаанд буюу 2009-2013 оны хооронд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн улсын төсөвт хамгийн өндөр ногдол ашиг төлсөн нэг жилийн ногдол ашгийн дүнг гэрээний хугацаатай үржүүлсэн дүн буюу 63.8 тэрбум төгрөгийн төлбөртэйгөөр байгуулан, төлбөрийг бүрэн төлсөн.


Хоёр. Ү.Амарбатын мэдээлэл: Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 3000 гаруй хүн ажилладаг, дундаж цалин нь 700 мянган төгрөг.

Э.Шижирийн мэдээлэл: Хөрөнгө оруулалт анх эхэлсэн 2010 оны байдлаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т 800 гаруй ажилтан ажиллаж 700.5 мянган төгрөгийн дундаж цалинтай байсан бол 2014 онд Концессын гэрээ байгуулагдах үед 1,400 гаруй ажилтантай болж 1.2 сая орчим төгрөгийн дундаж цалин хөлс, мөн 2021 оны 04 дүгээр улирлын байдлаар 1,457 ажилтан 1.7 сая төгрөгийн дундаж цалинтай үйл ажиллагаагаа явуулж байна.


Гурав. Ү.Амарбатын мэдээлэл:  Хөгжлийн банк "Кью Эс Си" компанид 71 сая ам.доллар зээлүүлчихээд найман жилийн дараа 59 сая ам.долларыг авах нөхцөл байдал үүссэн. Гэтэл үүнийгээ шүүх дээр ялалт байгуулсан мэтээр тайлбарладаг.

Э.Шижирийн мэдээлэл: Манай компани “Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл”-ийн уул уурхайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэчлэх ажлын хүрээнд Концессын гэрээнд заасан зөвхөн нэг төсөл болох “Төмөртэйн ордоос Хандгайт өртөө ” чиглэлийн 33.4 км урттай төмөр замыг барих зорилгоор Хөгжлийн банкнаас тухайн үеийн ханшаар 133 тэрбум төгрөгтэй тэнцэх 71.3 сая ам.долларын валютын зээлийг авсан.

Энэ нь нийт хэрэгжүүлж буй төслийн санхүүжилтийн 14 хувьтай тэнцэх дүн бөгөөд Зээлийн гэрээ байгуулснаас хойш 2018 оныг хүртэлх хугацаанд, мөн шүүхийн шатанд нийтдээ 88 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн. 

Гэтэл өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхээс төлүүлэхээр тогтоосон эцсийн үлдэгдэл нь 191.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Кью Эс Си ХХК-иас Хөгжлийн банкны зээлийг хэрхэн төлөх саналаа 2022.02.25-ны өдөр эрх бүхий байгууллагад хүргүүлсэн, өнөөдрийг хүртэл хариу хүлээж байна.


Ү.Амарбатын мэдээлэл: "Сахал" Д.Эрдэнэбилэг нь "Кью Эс Си" ХХК-ийн эзэн бөгөөд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувьдаа авсан.

Э.Шижирийн мэдээлэл
: Төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагчаар Худалдаа хөгжлийн банк ажиллаж, зээл олгосон байдаг. Энэ ямар ч ААН томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд байдаг жишиг. Д.Эрдэнэбилэг нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга. Иймд манай компанид хөрөнгө оруулагчаар ажилласан банкны ТУЗ-ийн дарга л гэсэн үг юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 9, 2022 10:25

Амарбат гэж шантааж хийж байгаад төхк туз-д орсон з�##�уу юу

Зочин
Зочин
4 сар 9, 2022 10:26

Зөв л тайлбар хийжээ

Мөнх
Мөнх
4 сар 9, 2022 10:49

Хэрэг хуучирдаггүй, Хэрээ цайдаггүй гэж мэдэх үү, Кью Эс Си?

Зочин
Зочин
4 сар 9, 2022 11:08

Зээлээ нь төл

Зочин
Зочин
4 сар 9, 2022 11:09

Амарбат гэж хөгийн юмнаас өөр хүн олдохгүй байна уу

Зочин
Зочин
4 сар 9, 2022 11:10

Зө в

Зоч
Зоч
4 сар 9, 2022 11:40

Gucdag acnuud ve,

Зочин
Зочин
4 сар 9, 2022 13:21

QSC uunees ch olon ajil hiisen shuu, teriigee zarlaad baidaggui ni l aldaa bolchj

#пй
#пй
4 сар 9, 2022 14:52

Хогийн шаарнууд бүхий л аргаар үзэж байх шиг байна даа, хууль шүүхийн байгуулага нь цагт нь асуудлыг шийдээд явсан бол одоо ийм тодорхой асуудлын т�##�аар энэ з�##�уу хүмүүст ойлгуулах гээд суухгүй байсан болов уу. Одоо яаая гэхэв 10 жилийн дараа �##�ь нь юу нь хэнийх вэ гэдэг бантангаа идээд суухаас өөр

Зочин
Зочин
4 сар 9, 2022 15:53

Хийсэн ажил нь их шүү дээ, гэхдээ буруу байгаа бол хариуцах л чстой

Зочин
Зочин
4 сар 10, 2022 04:32

Duugui l zeelee tuluud z##laach

Зочин
Зочин
4 сар 10, 2022 11:23

Кью Эс Си компанид ХХБ ямар эа үүсвэрээс мөнгө гаргаж өгсөнөө тайлбарлах ёстой

Fgy
Fgy
4 сар 10, 2022 13:47

Amarbat gej ner tor oloh gej dalchiganasan psdk haanaas garaad irevee

Зочин
Зочин
4 сар 10, 2022 13:57

Уул нь ган хайлуулж гаднаас өндөр үнээр авдаг бүтээгдэхүүнийг өөрсдөө хийнэ гэдэг их сайн хэрэг шүү.Дэмий б�##�айрч байж нураачихмааргүй байгаа юм.

Зочин
Зочин
4 сар 10, 2022 15:37

Зээлээ л төл энд мөнгөний хуулийн зөвлөх олон юм ярих хэрэггүй

Уурхайчин
Уурхайчин
4 сар 10, 2022 15:38

Бороо Гоулдийг бас нэг ийм танил технологоор авсан байлаг юм ха ха

Улсын мөнгөөр улсын үйлдвэр авагсад
Улсын мөнгөөр улсын үйлдвэр авагсад
4 сар 10, 2022 16:19

Энэ хөтөлийн цемент, төмөрлөг, төмрийн ордуудыг хулгайлсан сах�##�ын хамаг юмыг долоож, хөхөж байгаад жа�##� жуул идэж уусан гарууд их сагаж бна аа. С�##�бар мэргэжил гутаасан согтуу толгойнууд жангаа идэж, үйлийн үрээ хүртэж л таарах байх даа сах�##�тайгаа цуг

Зочин
Зочин
4 сар 10, 2022 16:23

Одоо тайлбар сонсохгүй эээ. Төмөрлөгиин үйлдвэрээ төрдөөө маш яар�##�тай авяааа

Zochin
Zochin
4 сар 10, 2022 17:19

Ene Amarbat geed zaluu MAN namiin heltsiin darga. Deerees ni Erdenes tavantolgoi, hugjliin bank geed ali oligtoi buh turiin kompaniin TUZ-d ajildag zaluu

Gal
Gal
4 сар 10, 2022 18:16

Tomriin ordiig niheden hujaagaas avaad tomriin uildvert ogood armatur hiilgene gej ogson.getel tomor zam taviad uragshaa zoogood duusgalaa.deer ni tomor zamaa ulsad shahchihsan gej bgaa

Банд
Банд
4 сар 10, 2022 19:05

Арилжааны банк Аж ахуйн үйл ажилллагаа эрхлэхийг(хөрөнгө оруулагчаар ажиллах) хуулиар хорьсон. Даанч хууль үйлчлэхгүй. Улсын ... төгрөгөөр бүтээсэн үйлдвэр, уурхайг 0.00 төгрөгөөр авсан, олон жил үнэ төлбөргүй ашигласан, одоо бас гомдолтой ... ?! Бу�####�д үнэ бүхий зүйлээ зүгээр өгдөг улс Монголоос өөр байв�##� нэрлэнэ үү?!

Баатар
Баатар
4 сар 10, 2022 20:22

Тайлбар гээд байх юм �##�га байна ш дээ. Байг�##�ийн баялгийг үнэгүй авч өчнөөн жил зөөлөө ш дээ. Хэдхэн нөхөр баяжаад улсад өгөөжгүй бол наадхаа зогсоо л доо. Зээлээ төл. Та нарын өмнөөс бид ажиллаж зээлийг чинь төлмөөргүй байна.

Иргэн
Иргэн
4 сар 11, 2022 00:34

Төмөр толгойн төмөр замыг хүдэр боловсруулж ширэм ган гаргана гэж зээл авсанаа мартаагүй биздээ. Тэрнээс улс төмрийн хүдэр хувьдаа зөөж зар гэж концесс зээл өгсөн юм бишшүү. Та нарыг ард түмэн мэдэж байгаа.

Сайнаа
Сайнаа
4 сар 11, 2022 02:04

энэ Амарбат яг хэнии цүнх баригч бэ сүүлиин үед хөгжлийн банкаар маш их шоу хиидэг болж

Зочин
Зочин
4 сар 11, 2022 07:54

Хэцүү байгаа бол төрд буцааж өг. Та нар аваад ямар ч ашиггүй ажилласан байна.

Зочин
Зочин
4 сар 11, 2022 12:05

Хуульч Амарбат бишээ ТУЗ-ийн хараат бус гишүүн Амарбат шүү. Хуульчдыг муухай харагдуулаад байна наад хүн чинь

Зочин
Зочин
4 сар 11, 2022 22:51

Энэ бол асар том төсөл. Төслийг зогсоох нь Монгол улсын эрх ашгийг эсрэг үйлдэл гэж үзэж байна. Тэр нөхөр илт худ�##� мэдээлэл өгч байсан.

Б.Гэсэр энэ хоёрын хэнд нь итгэвэл дээр вэ!!!Дарга
Б.Гэсэр энэ хоёрын хэнд нь итгэвэл дээр вэ!!!Дарга
4 сар 12, 2022 13:05

Нар одоо худлаа з�##�даг болсон цаг шүү дээ!!Ерөнхийлөгч ерөнхий сайд УИХ дарга бүгд худ�##�ч шүү!!!!!!!

Зочин
Зочин
4 сар 12, 2022 21:25

Amarbataas uur hvn olddogvilin bhda

Холбоотой мэдээ

Back to top button