НийгмийнҮйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Төмөр, торон хашааны анхдагч "ФОКУС"

-МАЛЫН БЭЛЧЭЭР, ТАРИАЛАНГИЙН ГАЗАР, УУЛ УУРХАЙ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ЗУСЛАНГИЙН ХАШААГ ҮЙЛДВЭРЛЭНЭ-

Монгол Улсын дотоодын төмөр тор, торон хашааны зах зээл маш өргөн. Засгийн газраас гаргасан тариалангийн болон мал аж ахуйн бэлчээр газрыг бүс болгон зааглах тухай тогтоолын дагуу иргэд болон аж ахуй эрхлэгчид зайлшгүй хашаа авах хэрэгцээ шаардлага тулгарч байна.

Мөн томоохон уул уурхайн ажил эрхэлж буй компаниуд аюултай бүс нутгаа хашаагаар зааглаж, хүн болон мал амьтан эрсдэх зэрэг олон эрсдлээс хамгаалах шаардлагатай болов.

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид тодорхой тооны малыг хэсэг хугацаанд үндсэн сүргээс тусгаарлаж, эрүүл ахуй, малын тарга тэвээрэгт анхаарах, вакцин туулга зэргийг хийж гүйцэтгэн экспортод гаргахад мөн л тусгаарлах хашаа хэрэгтэй. 

Нийслэл хот орчим зуслангийн газартай 160 гаруй мянган өрх бий гэх тоон судалгаа бий. Иргэд 5-10 жилийн дараа өгөрч унадаг модон хашаанаас татгалзаж эдэлгээ даахуйц өнгө үзэмжтэй, зөөж байршуулахад хялбар төмөр торон хашааг сонгон хэрэглэх боллоо.

Хүнсний аюулгүй байдал, агаар орчны бохирдол манай улсад анхаарал татсан асуудал болж дотоодын тариалан, төмс хүнсний ногоо эрхлэгчдийг төр бодлогоор дэмжиж боломжит нөхцөлтэй зээлийн бүтээгдэхүүн гарган олгож, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.   

Дээрх агуулгуудаас харахад Монгол Улсад төмөр тор, төмөр торон хашааны үйлдвэрийн эрэлт хэрэгцээ өдрөөс өсөн нэмэгдэж байгаа юм.  Харин энэ бүх ХЭРЭГЦЭЭГ хангах дотоодын үйлдвэрлэгч манайд тун хомс. Харин бид энэ “Үйлдвэрлэгч” нэрийн контентийнхоо энэ удаагийн дугаарт Монголын анхны төмөр тор, төмөр торон хашаа үйлдвэрлэгч “Хос-Эрхэс” ХХК-ийн “Фокус” үйлдвэрийг онцоллоо.

Үйлдвэрийн нэр: “Фокус”

Компанийн нэр: “Хос-Эрхэс” ХХК

Сошиал хуудас:  Энд дарна уу

Холбогдох утасны дугаар: 91242424 91252525

-ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН 40 ХУВИЙГ ХАНГАХ БОЛОМЖТОЙ ҮЙЛДВЭР-

13 жилийн түүх, туршлагатай ФОКУСЫНХАН олон улсын стандартыг баримтлан япон технологиор БНСУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн хагас автомат тоног төхөөрөмжүүдийг суурилуулж ган, цайрын орц өндөр бүхий төрлийн төмөр утсыг ашиглан

  • Хатуу өргөст тор
  • Зөөлөн өргөст тор
  • Ногоон бүрээстэй төмөр торон хашаа
  • Цэгэн гагнуурын торон хашаа
  • Нэхмэл торон хашаа
  • Ханан хээтэй сүлжмэл торон
  • Плазма буюу гоёл чимэглэл бүхий хашаа

зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд гаргаж байна.  Гагнуур бүхий тор үйлдвэрлэн ажлын гараагаа эхэлсэн тус үйлдвэр хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, хүсэлтийн дагуу бүтээгдхүүнүүдийнхээ тоо хэмжээг нэмсээр ийн өргөжиж. Мөн онцлон дурьдахад иргэн, ААН эднийхээс хүссэн хэмжээ, загвараа захиалан өөрийн эзэмшил бүхий газар, талбайдаа урт насжилттай, чанартай, үзэмжтэй хашаатай болох давуу талтай.

Монгол улсдаа анхны гэх тодотголтой цор ганц энэ үйлдвэр өдгөө дотоодын зах зээлийн 20-25 хувийг хангаж байгаа бөгөөд өнөөдрийн хүчин чадлаараа 40 хувийг нь хангах бүрэн боломжтой. Харин 100 хувь хэрэгцээг дотоодоос хангах бодлого баримталбал, тоног төхөөрөмжийн өргөтгөл хийхэд л бүхий боломж бий болох аж.  

-МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ГАДААДЫН КОМПАНИУД "ФОКУС"-ЫН ТӨМӨР ХАШААГ СОНГОН ХЭРЭГЛЭДЭГ-

Харамсалтай нь, эдний бүтээгдэхүүнүүд зах зээл дээр БНХАУ-ын хямд бараатай шууд өрсөлддөг учир үнийн хувьд тэгш бус байдал аргагүй үүсч байна. Фокус үйлдвэрийн хамгийн том хүндрэл нь энэ.

Өрсөлдөөн дотоодын үйлдвэрүүдэд давуу боломж олгодоггүй тул импортоор шууд оруулж ирдэг ижил төрлийн бүтээгдэхүүнүүдэд зах зээл дээр ялагдах нь олонтаа. Гэвч чанарын хувьд ялагдах гэдэг үг энэ үйлдвэрт тохирохгүй.

Учир нь эдний бүтээгдэхүүнүүдийг чанарыг үнэлсэн, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын болон Солонгосын компаниуд эднийхээс бүтээгдэхүүнээ авдаг. Харин Монголчууд өөрсдөө эсрэгээрээ, хятад төмөр торон хашааг түлхүү хэрэглэдэг.

Олон жилийн туршид бүтээгдэхүүнийхээ чанарыг яс “барьсан” тэд валют, ачаа тээшний үнэ нэмэгдлээ гээд манайх хямд төсөр, чанар муутай түүхий эд сонгохгүй гэв. Эднийх ган, цайр орц өндөртэй түүхий эд сонгож ашигладаг. Тэр ч утгаараа 13 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулахад нэг ч хэрэглэгч танай хашаа урагдлаа, гэмтлээ, хэмжээнээс дутлаа гэх гомдлыг сонсоогүй явна.

ҮЙЛДВЭРЛЭЛ ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ – ҮЙЛДВЭРИЙН БАЙРААР ЗОЧИЛЛОО

Биднийг “Фокус” үйлдвэртэй танилцахаар очиход оч үсэргэж төмөр гагнах, чанга дуутай том төхөөрөмжүүд нэгэн зэрэг ажиллах нүсэр орчин угтан авлаа. Үйлдвэрлэл ямар дараалалтай, хэрхэн явдгийг Үйлдвэрийн ахлах ажилтан Н.Энх-Од бидэнд танилцуулсан юм.

НЭГ. РЕЗИНЭН БҮРЭЭСТЭЙ МАШИНЫ ТОНОГ ТӨХӨӨРМЖӨӨС ГАРАХ ХАШААНУУД

Үйлдвэрийн хамгийн эхний төхөөрөмж бол резинэн бүрээстэй бүтээгдэхүүн гаргах машин байв. Эхлээд түүхий эд болох төмөр утсыг автомат машины тусламжтайгаар зүлэг ногоон өнгөөр будна. Үүрмэг хэлбэртэй хатуу будгийг машинд хийж дүүргэсний дараагаар халаагуураар хайлуулж, төхөөрөмж автоматаар будгаа түлхэж, төмөр утсаа будна. Өндөр хэмд будагдсан халуун төмөр утсыг тасалгааны хэмтэй усаар хөргөж бэлэн болгоно. Төмөр утасны бэлдэцийг шууд энэ чигээр нь худалдан авдаг бөгөөд Монгол Улсад нарийн төмөр утас үйлдвэрлэдэггүй тул ийн худалдан авахаас өөр аргагүй.

Уг төхөөрөмжийг өдөртөө бүрэн хүчин чадлаар нь ажиллуулбал, 10 метртэйгээр 30 ширхэг, цаашилбал түүнээс илүүг гаргах боломжтой.

Эндээс гарсан төмөр утас дараагийн машины дамжлагаар орж хашаа болон гарч ирнэ. Сая бэлэн болсон резинэн будагтай бүтээгдэхүүнийг дамарт углаж сүлжмэл торон хашааг автомат төхөөрөмжөөр сүлжиж, гагнана. Эндээс 10 метрийн урттай, 1.5-.1.6 метрийн өндөртэй хашаа гагнагдан гарч, бүтээгдэхүүнийг автоматаар хуйлж, 10 метр тутамд төхөөрөмж дохио өгч таслагдана.

Энэ хашааг малын хашаанаас гадна хөлбөмбөгийн талбай, тариалангийн талбай, мод тариалалтын хашаа, худгийн хашаа гэх мэт олон зориулалтаар ашиглах боломжтой. Ийм хашааг дээрх төхөөрөмжөөр өдөртөө 400-500 метрийг гаргаж болох аж.

ХОЁР. ЦЭГЭН ГАГНУУРЫН, СОЛОНГОС ТӨМӨР ТОРОН ХАШАА

Бүтээгдэхүүний түүхий эд болон тоног төхөөрөмжийг БНСУ-аас оруулж ирдэг энэ төрлийн хашаа нь 5 мм хатуу утас, цайрдсан трубанаас бүтнэ. Энэ нүсэр төхөөрөмжөөс 2 метрийн урттай, 0.6 - 2 метр хүртэл өндөртэй цэгэн гагнуурын тор үйлдвэрлэгдэн гардаг. Эхлээд 5 мм цайрсан ган утсаа хөндлөн утас цувах аргаар тайрч авна. Энэ нь мөн л автомат машины хийх ажил учир хүний гар оролцохгүй. Харин үргэлжлүүлэн уг хөндлөн утсыг хүний гараар автомат машин руу унагахад машин тусгай тохируулгын дагуу автоматаар гагнаж хашаа болгон гаргадаг технологи аж.

Уг машин нь цэгэн гагнуурын үндсэн 36 толгойтой. 36 дамранд түүхий эдээ сүвлэж, 36 ширхэг төмөр утас уг төхөөрөмж рүү орж ирнэ. Өмнө тасалсан төмөр утсууд эдгээр хатуу утас дээр унаж гагнагдах бөгөөд гарч ирсэн бүтээгдэхүүнийг мөн 12 толгойгоор зэрэг өрөмдөж цоолсон шонд суурилуулан хашаа бэлэн болно.

ГУРАВ. ТАРИАЛАНЧ, МАЛЧДЫН СОНГОЛТ – НЭХМЭЛ ТОРОН ХАШАА

Тун хөнгөн бөгөөд бөх бат, уян хатан энэ хашаа бол нэхмэл торон хашаа. Ихэвчлэн малчид, тариаланчдыг тусгаарлахад ашигладаг энэ хашааг 100 метрийн урттай 1.20 метрийн өргөнтэйгөөр, 20х20 см-ийн нүхтэй үйлдвэрлэн гаргадаг. Өдөрт 1 км хашаа үйлдвэрлэх хүчин чадалтай уг төхөөрөмжөөс гарах бүтээгдэхүүн өмнөх хашаануудыг бодвол илүү сийрэг байна.

Нэхмэл торон хашааг талбайг тариалсан үед хамгаалж бариад намар нь хурааж авах зориулалтаар үйлдвэрлэдэг. Энэ нь дэлхийн жишиг бөгөөд манай туршлагатай тариаланчид ч үүнийг нутагшуулж, ийн хэрэглэж дадаж байна. Фокусаас гарч буй энэ нэхмэл торон хашаа зориулалт бүхий чанартай шонтойгоо шууд эвхэж хураагдах зориулалттай үйлдвэрлэгдсэн.  

ДӨРӨВ. ӨРГӨСТ ТОР

Монголчуудын хэлж заншсанаар өргөст торыг үйлдвэрлэн гаргах хоёр ч машин энд байв. Нэг нь зөөлөн нөгөө нь хатуу өргөст тор үйлдвэрлэн гаргадаг аж. 100 метр, 200 метр гэсэн хоёр төрлийн урттайгаар үйлдвэрлэдэг энэ машин өдөртөө л 2 км орчим өргөст тор гаргах хүчин чадалтай.

Өргөснүүдийн үзүүр автомат машинаар хурц болж таслагддаг учир хамгаалалтын зориулалтаар ашиглах нь элбэг. Өргөст тор хилийн зурвас, өндөр хамгаалалт бүхий онцгой обьектод хэрэглэх бөгөөд өргөсний хатуу, зөөлөн хаана татах вэ гэдгээсээ хамааран сонголтой. Эндээс дөрвөн толгой бүхий, хоорондоо 10 см зайтай, давхар утсаар эрчилсэн өргөст тор үйлдвэрлэгдэн гарч байна. Давхар эрчлээс нь өргөсийг хөдөлгөөнгүй барих давуу талтай.  Захиалагчийн өргөс хоорондын зайг захиалагчдын хүсэлтээр гаргах боломжтойг тэд дуулгалаа.

ТАВ. ХУУРАЙ БУДГИЙН СОЛОНГОС ҮЙЛДВЭР

Тоног төхөөрөмж, түүхий эдийг мөн л БНСУ-аас бүрдүүлсэн энэ үйлдвэрийн байр зуухны хүчдэл, халаалт тохируулах хэсэг, дамжуулах халаалтын бункер, бэлэн бүтээгдэхүүн тээвэрлэх шугам, будгийн камер, халаалтын зуух, хуурай будгийг үлээх камер зэрэг хэсгүүд бүрдэнэ. Энгийнээр тайлбарлавал, хуурай будаг нь эмэгтэй хүний энгэсэг, шороо шиг нунтаг бөгөөд бүтээгдэхүүн дээр тогтох чадвар маш сайн, эрүүл, хүний биед хоргүй эко гэдгээрээ тун ч алдартай. Нөгөөтээгүүр, будгийн үйлдвэрт ажиллаж буй ажилчдад ч хор хөнөөлгүй байдаг гэдгийг онцлон тэмдэглэв.

Үйлдвэрлэлийн явцад хуурай будгийг тусгай камерт бүтээгдэхүүн рүү тал талаас нь шүршиж, халуун агаарт оруулах халааж, бүтээгдэхүүнтэй барьцалдуулан түүнийгээ хөргөөж гаргах технологи юм. Одоогоор уг будгийг зөвхөн хашаа будахад ашиглаж байгаа хэдий ч дугуйн обуд зэрэг автомашины тоног төхөөрөмжүүдийг ч будах боломжтой юм байна. Тэд үндсэн тод өнгөнүүдээс татгалзаж, үүсмэл зөөлөн өнгийг санал болгодог.

Ц.Булганхангай: МАНАЙ САЛБАР СТАНДАРТ БУС ТОДОРХОЙЛОЛТТОЙ БОЛОХООР ТЕНДЕРТ ОРЖ ЧАДДАГГҮЙ

Бид үйлдвэртэй танилцсаны дараа “Хос-Эрхэс” ХХК-ийн ерөнхий менежер Ц.Булганхангайтай ярилцлаа.

-ЦАР ТАХЛЫН ХҮНД ҮЕ ХЭДИЙ Ч НЭХМЭЛ ТОРОН ХАШАА, ӨРГӨСТ ТОРЫГ ТАСРАЛТГҮЙ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА-

-Цар тахлын хоёр жилд ялангуяа дотоодын үйлдвэрлэгчид хүнд цаг хугацааг туулж байна. “Фокус” үйлдвэрийн хувьд энэ цаг үетэй хэрхэн нүүр тулав?

Бусад үндэсний хэмжээнд үйлдвэр эрхэлж буй компаниудтай адилхан асуудлуудыг даван туулж байна. Хэдий хил гааль хаалттай, өмнө нээлттэй байсан бүхий л боломж хязгаарлагдсан ч хүнсний ногоочид болон тариалан эрхлэгчдээ дэмжих зорилгоор бэлчээрийн хашаа буюу нэхмэл хашаагаа тасралтгүй үйлдвэрлэж чадлаа. Мөн дотоодын зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй байдаг  өргөстэй тороо ч гаргаж байна. Хэрэглэгч талаас яриахад дотоодын үйлдвэрийн давуу тал нь  чанартай, яг захиалсан, хүссэн хэмжээгээр дээрээс нь тасалдахгүй найдвартай нийлүүлж байгаагаараа онцлогтой. Ер нь бол өрх айлаас эхлээд төмс хүнсний ногоо, газар тариалан эрхлэгчид тасралтгүй худалдан авалт хийдэг.   

- Түлхүү үйлдвэрлэж байгаа өргөст тор, нэхмэл хашааны онцлог гэвэл?

- Манайх анхнаасаа олон улсын стандартыг баримталж, япон технологийг нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн.  Гангийн орц нь өндөр цайрдсан төмөр бүхий төмөр утсыг сонгон авч хэрэглэдэг.  Энэ тоног төхөөрөмжүүдээс харуул хамгаалалтын бүс, мод үржүүлэг, аялал жуулчлал, хүнсний ногоо тариалан эрхлэгчид, зуслан, ойн зурвас, хил хамгаалалтад ашиглах боломжтой таван төрлийн торон хашаа, хоёр өөр төрлийн өргөст тор гарч байгаа. Манай түүхий эдийн гангийн орц өндөр, мөн өнгө алдалт дээр анхаарч цайрын орц түлхүү түүхий эд бүтээгдхүүнээ импортолж авдаг. Тэгэхээр манай хашаанууд чанартай, дээрээс нь амархан өнгө алдахгүй гэсэн үг.  

-Та түрүүн үйлдвэр дээр ярьж байсан. Хэрэглэгчид мэдээлэл дутмаг байдаг гэж.  Хэрэглээний хамгийн нийтлэг дутагдал нь юу ажиглагддаг вэ?

-Нэг удаа улирлын чанартай ашиглах, байнгын бариатай байх хашаа гэх мэтээр өөр өөр байдаг л даа. Энэ бүхнийг манай иргэд бас төдийлэн сайн ойлгодоггүй. Жишээ нь, тариаланчид нэхмэл торон хашааг хавар тариалахдаа барьж хамгаалаад намар хураалтын дараа хашаагаа ч бас хураах ёстой. Мөн мод тарьсан талбай, хашаа байшиндаа тарилангийн зориулалттай нэхмэл хашаа барьчихдаг. Түр хашааг байнгын байлгаснаар мал, амьтан орооцолдож  гэмтэх эрсдэл үүсдэг. Байнгын тогтмол байх хашаа нь хатуулаг ихтэй төмөр бүхий, гадна талаараа рамтай эсвэл өөрөөс нь рам хийгдсэн, шон нь бат бөх, ирмэггүй байдаг. Хэрэглэгчид мэргэжлийн хүнээс огт зөвлөгөө авдаггүй, мэдлэггүй байгаа нь ажиглагддаг. Түр хашаа, байнгын байх хашаа бол бүдүүн, нарийн утас, түүхий эдийн орц найрлагаараа хүртэл ялгагдаад явдаг. Тариаланчид нэхмэл хашааг улирлын чанартай намартаа хурааж авахыг мэдсэн залхуурдаг ч юмуу тэр чигт нь хаячихдаг. Тэгээд бүтэн хоёр улирал шахуу эзэнгүй хаячихаар мал, ан амьтан орооцолдох эрсдэл өндөртэй байдаг. Манай хашаанууд маш өргөн сонголттой. Тэгэхээр хэрэглэгчид хөрс, газрын гадарга нь ямар бүтэцтэй, байршил нь налуу тэгш, хадархаг шороолог ямар хөрстэйгөөсөө шалтгаалж үүндээ тохирсон хашааг мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөж сонгох нь чухал.

-Танай үйлдвэрийн улирлын чанартай бариад хураадаг хашаанууд маань зориулалт хэрэглээгээ гүйцэтгэх хялбар шийдэлтэй юу?

- Тэгэлгүй яахав. Нэхмэл тор буюу тариаланчдын хэлдгээр бэлчээрийн хашаа буцаагаад шонгоо салгахгүй хамт эвхээд авчих зориулалттай. Ингээд хэвшсэн тариаланчид зөндөө байдаг. Ер нь манай бүх хашаа барихад, суурьлуулахад, зөөж хураахад маш хялбар шийдэлтэй.

- Өргөстэй торыг та хил хамгаалах, өндөржүүлсэн хамгаалалт бүхий онцгой обьектод хэрэглэдэг гэлээ. Гэтэл айлууд хашаан дээгүүрээ, ногооны талбайд ч хийсэн харагддаг. Энэ талаар та хэрэглэгчиддээ хэрхэн зөвлөдөг вэ?

-Өргөстэй тор суурьшлын бүс, мал амьтан ихтэй газар бол тохиромжгүй. Манай дөрвөн толгой бүхий хатуу өргөстэй төмөр торноос хашаандаа татна гэсэн хэрэглэгч ирж л байсан. Тэгээд эрсдлийг нь хэлээд, өөр шийдэл санал болгох зэргээр мэдээлэл өгдөг. Газрын байршил, хөрсний бүтцээс хамаараад шонгоо хэр гүн суулгах вэ гэдгийг хүртэл зөвлөдөг.

-ХҮНД ЦАГ ҮЕИЙГ ЖДҮХС-ГИЙН ЗЭЭЛЭЭР ДАВАН ТУУЛЛАА-

- Ерөнхийдөө манайхаас бараа бүтээгдэхүүн торон хашаа худалдаж авч байгаа хүмүүст би анхнаас нь үндсэн зөвлөгөө өгдөг. Танайх хаана байрлалтай вэ? Газар чинь ямар вэ? Салхи ихтэй юу? гэх мэтээр ярилцсаны дараа сонголтоо хийдэг. Манайхаас 60 см-6 м хүртэлх өндөртэй угсардаг хашаа гардаг. Гэхдээ хэрэглэгч өөрийн хүссэн хэмжээгээрээ үйлдвэрлүүлээд авах боломжтой. Тогтмол байх хашааг 1,5 метрээс өндөр гэж зөвлөдөг. Дотор бол  60-90 см, уул уурхайн хашаа 2 метрээс дээш гэх мэт. Гэхдээ манай хэрэглэгчид өөрсдийн хүссэнээр жишээ нь уурхай  3,5 метр, 10 метр өндөртэй,  сагсан бөмбөгийн талбайн хашааг  4-6 метрээр захиалж авдаг. Дотоодын үйлдвэрийн давуу тал бол энэ. Ямар ч зориулалтын хашааг бид үйлдвэрлэнэ, харин хэрэглэгч хаана юунд зориулж хэрэглэх мэдээллээ бүрэн өгснөөр хэрэглээний цогц зөвлөгөө авч хүссэн хашаагаа авах боломжтой.      

-Танайх ЖДҮХС-гийн зээлд хамрагдаж чадсан уу?

-Энэ тухай ярья гэж бодож байлаа. Үнэндээ цар тахал, дайн тулаантай энэ цаг үеийг ЖДҮХС-гаас авсан зээлийн хүчээр туулсан. Манайх ЖДҮХС-гаас зээл авч тоног төхөөрөмжийн өргөтгөл хийж, түүхий эдийн эргэлтийн хөрөнгөтэй болсон. Нэхмэл хашаа, өргөстэй торон хашаа, сүлжмэл хашаа, гоёл чимэглэлийн тоног төхөөрөмж дээрээ  ЖДҮХС-гаас авсан зээлээрээ хөгжүүлэлт хийж тасралтгүй явж байна.

- Тендерт оролцож байна уу?

- Манай орны хувьд энэ салбар тендер дээр стандарт бус тодорхойлолттой, торон хашааны нэгдсэн стандарт байдаггүй. Хэмжээ, орц стандартыг баталсан тодорхойлолтын түвшин байхгүй учраас тендерт орж чаддаггүй. Олон улсын стандарт хуулбарласан, нэг торон хашаа гурван өөр тодорхойлолтой орж ирдэг.

-Цаашид юуг зорьж, төлөвлөж байна вэ? Фокус тамгатай хашаа монголчуулн хэрэгцээг бүрэн дүүрэн хангах тэр ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?

- Манайх торон хашаагаа суурилуулж өгдөг. Хашааныхаа зорчих хэсэгтэй ойр хэсгүүдэд туяаруулагч байршуулдаг. Төмөр, торон хашааны хэрэглээний алдаа, мэдлэггүй байдлыг халж, хэрэглэгчдэд ая тухтай сэтгэл ханамжтай, хэрэглэхэд хялбар, чанартай, сонголт сайтай бүтээгдэхүүн нийлүүлэх нь бидний эрхэм зорилго. Үйлдвэрийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явж байгаа. Цаашдаа өргөтгөл хийнэ, илүү дэвшилтэт тоног төхөөрөмж оруулж ирнэ. Шинэ бүтээгдэхүүн гаргана.

Манай улс жил бүр 60-100 үндсэн нэр төрлийн төмөрлөг бүтээгдэхүүн, ган, ширмэн болон өнгөт металлын цувимал, цутгамал эдлэл,үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизмын сэлбэг, эд анги, төмөр хашаа, төмөр тор зэргийг импортоор авч байна. Аж үйлдвэрийн салбарын үндэс суурь болсон төмөрлөгийн үйлдвэрлэлийг дотооддоо үе шаттай хөгжүүлснээр эдгээр олон нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээний тодорхой хувийг дотоодын үйлдвэрлэлээрээ хангах бүрэн боломжтой.

-Ярилцсанд баярлалаа. 

СЭТГҮҮЛЧ Б.БАЯРТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ТЭМҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 15, 2022 09:21

Эднийх сайн үйлдвэр. Захаар баахан яваад хятадын торноос юм олоогүй

Зочин
Зочин
4 сар 16, 2022 08:36
Reply to  Зочин

Нарантуул дээрээс шууд авдаг бол

Зочин
Зочин
4 сар 15, 2022 09:24

Uuniig haanaas awch boloh we

Зочин
Зочин
4 сар 15, 2022 13:45
Reply to  Зочин

Модны 2-ын хуучин эрүүл мэндийн 7 төвийн з�##�гаа байдаг. 91252525 91040404

Зочин
Зочин
4 сар 15, 2022 09:29

yostoi sain hashaa hiideg gazar busad gazraasaa yadaj chanartai

Зочин
Зочин
4 сар 15, 2022 09:32

сэтгэлээрээ сайхан ажилдаг хүмүүс шүү

Зочин
Зочин
4 сар 15, 2022 10:09

Хаанаас авах вэ

Зочин
Зочин
4 сар 15, 2022 10:22

Midnii 2 d uildber ni bdag....tarialanchid bid 2 jil edniihees absan..unen chanartai.....ih xariutslagatai xumuus shuu......utas ni91252525....amjilt xusie......uurtuu abna gebel edniih derr.....tendert bol xyamd 100 ailaas abchih.....gej zublue..

Зочин
Зочин
4 сар 15, 2022 10:40

JDY ees zeel ablaa gej muu xeluuleed bsan uildber bna....mash goe import orolson sain uildber bna.....tarialanchid nogoochidod ih tys bolj bgaa daa

Зочин
Зочин
4 сар 15, 2022 13:16

Үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаад баяртай байна.

Зочин
Зочин
4 сар 16, 2022 08:35
Reply to  Зочин

Эднийхээс авч байсан. Одоо солиогүй хэрэглэж байгаа

Irgen.
Irgen.
4 сар 16, 2022 12:32

EGUUR .MNuildberlegchdiig demjijbichij bgaa sain..olon uildberlegchdiig demjij medeeleerei....amjilt

Холбоотой мэдээ

Back to top button