Нийгмийн
Иргэд тусгай зөвшөөрлийн хүсэлтээ ЦАХИМААР хянах боломжтой боллоо

Иргэд аливаа тусгай зөвшөөрөл авахад маш олон төрлийн материал бүрдүүлж, тодорхойгүй эсвэл удаан хугацаагаар хүлээдэг.
Тэгвэл БОАЖЯ-аас тусгай зөвшөөрөл авахдаа ямар албан тушаалтан дээр судлагдаж, хэр хугацаа зарцуулж байгааг шууд харах боломжтой болжээ.
Тодруулбал энэ долоо хоногоос эхлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 20 "Тусгай зөвшөөрөл" бүрэн цахимжиж тухайн иргэний хүсэлт хэн гэдэг албан тушаалтан дээр байгаа, хэдий хугацаа шаардагдахыг харж болох аж.
Энэхүү ил тод байх систем нь авилгаас ангид байж төрийн хүнд суртлыг зогсоох, иргэдэд чирэгдэл учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.