С.Баярмагнай: АТГ-т замтай холбоотой тендерүүдийг хянаж шалгах хүсэлт хүргүүллээ

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай "Замын хашлага, хөшөө ба авилгал" сэдвээр мэдээлэл хийж байна.
С.Баярмагнай " Улаанбаатар хотод бүтэж байгаа ажил алга. Тухайлбал, бордюр сольж, авто замын хашлага шинэчилж байгаа асуудал. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж өгсөн Нарны гүүрийн бордюрыг солихгүй байж болоод байна. Гэтэл монголчуудын барьсан бордюр жил бүр хамуураад байдаг юм уу. Үүнд Нийслэлийн авто замын хөгжлийн газар хяналт шалгалт хийдэггүй юм байна. Татвар төлөгч биднийг доромжилж байна шүү дээ. Энэ асуудлыг цэгцлэх ёстой. Миний зүгээс Авлигатай тэмцэх газарт 2021-2022 оны явган зам, дугуйн зам, авто замтай холбоотой тендерүүдийг хянаж шалгах хүсэлт хүргүүлж байна. Жил бүр л явган болон авто замын бордюр, хашлагыг сольж байдаг. Харахад эвдрэл, гэмтэлгүй зүгээр, аваад хаана хадгалдаг нь тодорхой бус. Энэ тендерүүдийг хянах ёстой. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга, дэд дарга болон засвар ашиглалтын хяналтын хэлтсийг шалгах хэрэгтэй." гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.