11-11 төв авлигын мэдээллийг АТГ-тай шууд холбоно

Засгийн газрын, иргэд олон нийттэй харилцах 11-11 төв авлигатай холбоотой дуудлага мэдээллийг авч, АТГ-тай холбож эхэллээ. Ингэснээр төрийн албан хаагчид авлигаас ангид, олон нийтийн хяналтад орж байна гэсэн үг юм.
Мөн мэдээлэл өгсөн иргэдийг нууцлах юм байна. 11-11 төвд иргэдээс ирүүлж буй гомдол мэдээлэл, санал хүсэлтийн шийдвэрлэлтийг долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах шийдвэр гарсан билээ.
Ташрамд дурдахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн анхаарал хандуулж буй гол ажлуудын нэг нь авлигын индексийг бууруулж, хоёр оронтой тоонд оруулах. Тиймээс иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллах үеэрээ авлигатай тэмцэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага, авлигатай холбоотой гомдол мэдээллийг 11-11 утсаар өгч байхыг уриалсан юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.