Нийгмийн

Л.Дагвасүрэн: Төв талбайд бясалгалын флашмоб хийнэ

МБШТөв Гандантэгчэнлин хийд бурхны шашны хийдүүд болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран их дүйчэн өдрийг 2022 оны 06 дугаар сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлэх  гэж байгаатай холбогдуулан мэдээлэл өглөө.

Энэ үеэр Олон улсын Буддист нийгэмлэгийн тэргүүн Л.Дагвасүрэн дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Бурхан багшийн их дүйчэн өдөртэй холбогдуулан энэрэл нигүүслийг уриалж Д.Сүхбаатарын талбайд бид бясалгалын флашмоб хийнэ. Энэхүү арга хэмжээнд 3,000 гаруй хүн оролцоно хэмээн тооцож байна. Мөн Гандантэгчэнлин хийд рүү чиглэлтэй хүндэтгэлийн парад хийнэ.

Эл өдөр бүх нийтийн амралтын өдөр учраас оролцохыг хүссэн иргэд олбог, үндэснийхээ хувцастай ирж оролцох боломжтой. Сүхбаатарын талбайд 09:00-11:00 цагийн хооронд ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно.

Бясалгалын флашмоб, хүндэтгэлийн парад нь цаашдаа аялал жуулчлалын фестиваль болох боломжтой" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button