Нийгмийн

Ц.Анандбазарыг хамгаалж буй буруугаа цагдаа руу "чихэж", дахиад л СУГАЛЖ үлдэв

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Гэтэл удтал буюу зургаан сар хүлээж буй Ц.Анандбазарын нэр алга.

Хүчин, ажлын байрны бэлгийн дарамтын хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ц. Анандбазарыг өнгөрсөн аравдугаар сарын 20-ны үед Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан. Түүнээс хойш зургаан сар өнгөрчээ. Гэтэл энэ хүн өдий хүртэл төрийн ордондоо тухалсаар.

Уг нь прокурорын байууллагаас яллагдагчаар татсан л бол Ерөнхий прокурор УИХ-д түүнийг эргүүлэн татах бичиг хүргүүлэх нөхцөл бүрдсэн. Бичгээ хүргүүлсэн тохиолдолд УИХ ажлын тав хоногийн дотор хуралдаж, шийдвэрлэх хуультай юм.

Эх сурвалжуудын мэдээллээр Ц.Анандбазарыг эгүүлэн татах ямар ч сонирхол тэр хүнд байхгүй бололтой. Ц.Анандбазарт холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалгаад прокурорт шилжүүлэх гэхээр аар саар шалтаг хэлж, цагдаад буцаагаад байгаа гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, энэ хэргийг олон сар гацаасны буруутныг өөрөөсөө биш цагдаагаас хайх үлгэр зохиож буй нь энэ гэлтэй.

Ингэж хэлж буйн учир нь Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Ц.Анандбазарын асуудлаар нийтлэл бичсэн сэтгүүлчдийг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөр шалгуулах гомдол гаргасан нь Ц.Анандбазарын талын хүн юм биш биз гэх хардлага төрүүлсэн билээ. Олон нийт энэ асуудал хэрхэхийг анхааралтай ажиглаж байна.

Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 28, 2022 08:12

Ичээчэээ

Зочин
Зочин
4 сар 28, 2022 08:40
Reply to  Зочин

АНАНДБАЗРЫГ ХАМГААЛЖ БАЙГАА ХҮН НЬ ЖАРГАЛСАЙХАН ЮМ БАЙНА .УЧИР НЬ АНАНДБАЗАРТАЙ ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ БИЧСЭН СЭТГҮҮЛЧИЙГ АНАНДБАЗАРААС ДЭЭГҮҮР ТАВЬЖ АРГА ХЭМЖЭЭ АВАХУУЛАХААР ЖАРГАЛСАЙХАН ХӨӨЦӨЛДӨЖ БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОВ ЭЗЭН ХОЛБОГДОГЧ НЬ ТОДОРХОЙ ИЙМ АЖИЛЛАГААН ДЭЭР ОЛОН УДАА БУЦААДАГ НЬ ШУДРАГА ЁС БИШ ЭЭ. ХОХИРОГЧДЫГ ЦӨХРӨӨХ ,НЭР НҮҮХ ХИЙХ ГАЗАРГҮЙ БОЛГОЖ БАЙГАА ХЭРЭГ ГЭЖ ОЙЛГОГДОВ

Гоё хэлжээ
Гоё хэлжээ
4 сар 28, 2022 08:16

Энэ дөрөвтэй оруулж ирэх ёстой байсан

зочин
зочин
4 сар 28, 2022 11:57

энэ хүн лав шудрага прокурор бишээ

Холбоотой мэдээ

Back to top button