УЛС ТӨР

У.Хүрэлсүх: Хэдий болтол бид давсаа ч айлаас гуйж амьдрах юм бэ

УИХ-ын чуулганы Баасан гарагийн /2022.05.13/ хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийж байна. 

Тэрбээр, “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Арван зорилтын хүрээнд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, органик Төрийн бодлогын цөм Монгол хүн, Монгол өрх байж ирсэн. Цаашид ч байх ёстой. Хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ бид хөгжүүлэх ёстой. Монгол хүн эрүүл байвал Монгол улс хүчирхэг байна. Тиймээс эрүүл хүнсээр хүн амыг тэгш хүртээмжтэй хангах хэрэгтэй болоод байна. Бидний өвөг дээдэс өнө эртнээс дээл хувцас, хүнсээ өөрсдөө бэлтгэж ирсэн олон жилийн түүхтэй. Социализмын үед ч гурил сүү сүүн бүтээгдэхүүнээр хангаж ирсэн. Өнөөдөр дэлхий дахинд үүсээд буй цар тахал, үнийн өсөлтөөс шалтгаалан хүнсний аюулгүй байдал улс орон бүрийн тулгамдсан асуудал болоод байна. Сүүлийн саруудад бага орлоготой айл өрхүүдийн хүнсний аюулгүй байдал хэцүүдлээ. 193 сая хүн хүнсний авулгүй байдлын эрсдэлд орсон байна. Нөхцөл байдал энэ онд ч дордох хандлагатай байгаа анхааруулж байгаа. БНХАУ-ын дотоодын хүнсний хангамж буурах хандлатай байна. Казакстан улс ч дотоодын хангамждаа анхаарч экспортоо танасан. БНСАУ болон Япон улс хүнсний хангамждаа онцгой анхаарч эхэллээ.

Эрхэм  төрийн түшээдээ, өнгөрсөн онд бид нэг тэрбум ам.долларын хүнсийг гаднаас импортоор худалдан авсан байна. Алийн болгон бид давсаа хүртэл айлаас гуйж амьдрах юм бэ. 70 сая гаруй малтай хэрнээ импортын найруулсан сүү сүүн бүтээгдэхүүн гаднаас авах юм бэ. Нялх нярай хүүхдүүд дотоодын шим тэжээлтэй, эрүүл аюулгүй сүү хэрэглэх боломж бий, харамсалтай нь тэгж чадахгүй байна. Хүнсний аюулгүй байдал манай үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой.

Манай улс хорт хавдраар тэргүүлж байгаа нь хүнсний эрүүл аюулгүй байдалтай шууд холбоотой.

Тиймээс Ерөнхийлөгчийн ивээл дор хүнсний аюулгүй байдлын чуулганыг зохион байгуулсан" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ish huurhiilultei ulsaa odoo l gent gaihaj ntr

Зочин
Зочин

Gent arhi uuj bsnaa bosj irsenee ulsaa gaihaad bgamu haasha yumbe

Зочин
Зочин

ХЭЛЭЭД ЮҮХЭВ ДЭЭ ЮУНЫ ӨМНӨ ЭХЛЭЭД ТҮРСИКНЫ ЦАМЦНЫ ЦЕХ ОРУУЛЖ ИРМЭЭР БНАА ХҮҮКЭЭ

Зочин
Зочин

одоо л ухаан орж гэнэ

Зочин
Зочин

Тэгээд хий хоосон лоозон яриад байлгүй үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжээд ажил хэрэг болгооч дээ та нарт бүх эрх мэдэл нь байна.Эрх мэдэлтэнгүүд нь үйлдвэрлэл эрхлэгчдэд очих ёстой мөнгийг тэрбумаар нь хувааж авцгааж мөнгө угаагаад төрийн мэдлийн банкаа зээл нэрээр тонон дээрэмдэж дампууруулаад байхаар үндэсний үйлдвэрлэгчид дэвжин дээшилж улс орон хөгжихүү.

зочин..
зочин..

6-7 сартай хүүхэдтэй айл 85 000 төг-өөр угжны сүү аваад 12 хоног хэрэглэж байна. Сард 240 000төг ямар вэ? Гэтэл монголд зуны ид саалийн цагаар үхэр нь тугалтайгаа билчиж байгааг харахад НЭН ЭТГЭНЭЛТЭЙ. ҮХРЭЭ тугалтай нь бэлчээчихээд гаднаас цайны сүү,хүүхдийн угжны сүү,масло нэртэй маргерин ИМПОРТООР авч байна. УУЛ УУРХАЙГ биш эхлээд ҮХЭР,ЯМАА,ХОНИО саамаар байна,сүүг нь боловсруулж зөөхий,масло хиймээр байна.Монголчууд бид даанч АМНЫ ХИШХГГҮЙ ард түмэн юм.СОЦ. үед масло хийгээд ихэнхийг гадаадад гаргаж үлдсэн багыг нь ТӨРИЙН ТОМЧУУД,аймаг сумын намын хорооны товчооны гишүүд,захиргааны гишүүд иднэ.Хөдөлмөрчдөд юу ч олдохгүй. Зах зээлийн үед ТӨЛ НЬ чацга алдталаа хөхнө. ЯАНА ДАА,БИДНИЙ МОНГОЛЧУУД!!!

Зочин
Зочин

элдэв юм хэлэлгүй ажлыг нь хиилгэ

Зочин
Зочин

Бидний хийж чаддаг зүйлийг МАН- та нар л ийм болгосон танай намын иргэдийг доромжилж хийдэг байсан бүх зүйлийг өөрсдийнөө хувийн худалдаа болгосон

Зочин
Зочин

Хөдөөний үнээ мал ихтэй айлууд үнээгээ өглөөд 1 саагаад тугалаа эхлээр явуулчихаад оройд барьж хашдаг болсон байна лээ. "Оройд үнээгээ саагаач, хайран сүүгээ аваач" гэхээр " Амьтан муу хэлнэ, яахын" гэх жишээний. " Аргал түлээч" гэхээр " Яахын, ийм сайхан модтой хангай газар байж модоо түлнэ шдээ. Аргал түлж доош орохгүй шүү" гэж байна. Цамаан зан гэх үү, залхуу зан гэх үү, ийм л болсон байна.

Холбоотой мэдээ

Back to top button