ДЭЛХИЙ
Дэмждэг баг нь хожигдсоны улмаас хүлээсэн шийтгэл

Спортын хорхойтнууд дэмждэг багынхаа төлөө сонирхолтой бооцоо тавих нь элбэг. Калгари хотын дарга Жиоти Гондек бооцоогоо алдсаны улмаас зөвлөлийнхөө хуралд ийн сууж байгаа нь энэ.

“Калгари” багийг дэмждэг тэрбээр “Эдмонтон”-ыг дэмждэг нэгэн гишүүнтэйгээ сонирхолтой бооцоо тавьжээ. Тэр нь, хэрвээ баг нь хожигдвол өрсөлдөгчийнхөө өмсгөлийг өмсөн, зөвлөлийн хуралдаа оролцох.
Плэй-Оффын цувралд “Эдмонтон” “Калгари”-ийг 4:1-ээр хожжээ. Ингэснээр Жиоти Гондек бооцоогоо алдан, зөвлөлийн хуралдаа “Эдмонтон”-ы өмсгөл өмсөн, хэлсэндээ хүрчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхлээд �##�ь улсын тухай ярьж байгаагаа мэдээлж болох уу ?