СПОРТ

Өнөөдөр Монголын тамирчдын баярын өдөр тохиож байна

Зургадугаар сарын 26. Энэ өдөр Монголын “Тамирчдын баярын өдөр” тохиодог уламжлалтай. Өнөөдөр тус баяр тохиож байна.

Цар тахлын улмаас хоёр жил зохион байгуулаагүй байсан тус арга хэмжээг урьд жилүүдийнхээс илүү өргөн хүрээтэй, онцлог байдлаар зохион байгуулж байгаа юм.

Биеийн тамир, спортын салбарын үе үеийн удирдлагууд салбарын төв байгууллагыг тэргүүлж байх үедээ хийсэн ажил, цаашид хийх ажлын талаар санал солилцоно. Харин Улаанбаатар хотод өрнөх энэ өдрийн оргил арга хэмжээ нь Д.Сүхбаатарын талбайд 10:00 цагт эхлэсэн бөгөөд спортын зүтгэлтэн, эрдэмтэн, ахмад тамирчин болон олимп, паралимп, диплимп, тусгай олимп, залуучуудын олимп, тив, дэлхийн медальт тамирчид, багш дасгалжуулагчид болон нийслэл, дүүрэг, хүчний байгууллагын албан хаагчдын хүндэтгэлийн жагсаал байх юм.

Энэ үеэр цацагтай аэробик, гимнастикийн үзүүлэх тоглолт, флаш моби дасгал, “UB dreams” хамтлагийн бөмбөрийн тоглолт, брейк данс бүжиг зэрэг үзүүлэх тоглолт болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button