Нийгмийн

Гавьяат тамирчин П.Орхон ирэх есдүгээр сараас тэмцээнд оролцож эхэлнэ

Монгол Улсын гавьяат тамирчин, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Орхон энэ оны есдүгээр сарын 17-ноос барилдаж эхлэх болсон талаараа өөрийн цахим хуудастаа мэдээлжээ. 

Тэрбээр “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 килограммын жинд алтан медаль хүртсэнээр дэлхийн аварга болсон Монгол Улсын тав, эмэгтэй гурван тамирчны нэг болсон юм.  Гэвч “Жакарта-2018” Азийн зуны спортын наадмаас авсан түүний алтан медалийг допинг хэрэглэсэн гэсэн шалтгаанаар хурааж, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт бөхийн тэмцээнүүдэд оролцох эрхийг нь дөрвөн жилээр буюу 2022 оны есдүгээр сарын 16-ныг хүртэл хассан юм.

С.СУВДАНСОНДОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу

Гавьяат тамирчин юм уу эсвэл олон улсын хэмжээний мастер юм уу? Шат дараалсан цол цчир аль аль нь байх боломжгүй байхаа. Юм бичихдээ юу бичиж байгаагаа хянаж болдоггүй юм уу?
Уг нь сүрхий охин байсан, одоо яаж байгаа бол? Допингийг хэн өгсөн гэдгийг тогтоож чадсан уу? Өөрөө хэрэглэсэн бол хол явахгүй, санамсаргүй эсвэл бусдын харгайгаар илэрсэн бол бас учиртай. Цаашид анхааралтай байх ёстой гэдэг том анхааруулга.

Зочин
Зочин

Mongol choloot bohiin ner hundiig unagaasan novsh doo odoo bas guilgachin bolloo

Холбоотой мэдээ

Back to top button