Өнөөдөр, маргааш, нөгөөдөр дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ

Уламжлалт сар шинийн баярын өдрүүдтэй холбоотойгоор Замын удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнгөрсөн долоо хоногт танилцуулсан.
Тэгвэл, Цагаан сарын баяраар шинийн нэгнээс гуравны өдрүүд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бол битүүний өдөр, шинийн дөрвөн буюу хоёрдугаар сарын 24-ны баасан гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэх талаар мэдээлсэн билээ.
Баярын өдрүүд нийслэл, орон нутгийн цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллахын тулд уртасгасан цагаар ажиллах юм. Мөн цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, түгжрэл саатал үүсгэх дүрэм зөрчсөн үйлдэл хийхгүй байхыг зөвлөсөн юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.