Улс төрийн мэдээ

З.Дашдаваа: Н.Удаанжаргалыг хөөцөлдөж байна, АНУ-тай харилцан туслалцах гэрээ байгуулах хүлээлттэй

Т.Бадамжунайг "Чингис хаан" ОУНисэх буудалд газардсан дор АТГ-аас саатуулаад байна. Түүнийг хилээр нууцаар гарснаас нь хойш ийн таван жилийн дараа Монголд авчирч байгаа юм. Т.Бадамжунайг Филиппинд байхад нь, тус улсын иммигрейшний байгууллагатай хамтран ажилласны хүрээнд пасспортыг нь хүчингүй болгож, дансыг нь царцааснаар ийн баривчлан авчирчээ. Энэ талаар АТГ-ын дарга З.Дашдаваа мэдээлэл өглөө.

-Т.Бадамжунайг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм бэ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-р бүлэгт заасан авлигын бүлэг хэргийн дагуу Т.Бадамжунайг шалгасан.

-Хэзээнээс?

-Урьд нь хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байсан. Сая яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. Энэ хүн шалгагдаагүй гараад явсан. Шалгагдаж эхлэхээсээ өмнө гарсан, шалгагдаж байхдаа гарсан гэж оргон зайлсан хүмүүсийг хоёр ангилдаг.

-Одоо прокурорт ямар санал хүргүүлэх вэ?

-Процессын ажиллагаа хуулийн дагуу явагдана, шүүх хэлэлцэнэ. Гадаадад оргон зайлсан иргэдээ буцааж авах чиглэлд бид ажилласаар байна. Бид эрх зүйн харилцан туслалцах гэрээг 20 гаруй оронтой байгуулсан. Ийм гэрээтэй орнуудаас шууд шилжүүлэн авах боломжтой. Авлигын эсрэг конвенцын хүрээнд мэдээлэл солилцох л боломжтой.

-Энэ оргон зайлсан этгээдийг эх оронд нь авчирч буй АТГ-ын анхны тохиолдол уу?

-Бараг анхных байх. УИХ-аас авлигатай тэмцэх хууль тогтоомжийг сайжруулна гэж байгаа. Энэ ажиллагаанд хуулийн байгууллагаас гадна иргэд, олон нийт ч дэмжлэг үзүүлж байгаа нь сайшаалтай. Оргон зайлсан хүмүүст анхааруулга, сэрэмжлүүлэг хүргүүлж буй. Бичиг баримт хүчингүй болох нь, банк санхүүгийн үйл ажиллагааг царцаах нь гэж. Зарим нь эргэж ирэхээ илэрхийлж байгаа. Энэ бол авлигатай тэмцэх ажилд олон нийт хийгээд төр засгийн идэвх санаачилга нөлөөлж байна.

-Дараагийн ажиллагаа хэн рүү чиглэх вэ?

-20 гаруй нэр гаргачхаад ажиллаж байна. Их, бага гэхгүй тодорхой хэргүүдээ шийдээд явна гэсэн хүлээлттэй байна. Шүүх ч тэгж ажиллах байх.

-Ер нь ийм процесс саадтай, олон жил үргэлжилж байгаа дүр зураг бий?

-Олон жил өрнөнө л дөө. Гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх шийдвэрлэнэ. Тодорхой хэмжээгээр хэрэгт сэрдэж хүнийг шалгана. Шалгаж байгаа үед оргон зайлсан нь шүүхээр хэргээ шийдүүлэхээс зугтах санаархал байдгийнх байх.

-Т.Бадамжунайг 2018 онд хилээр гарахад нь шалгаж эхлээгүй байсан гэсэн үг үү?

-2018 онд шалгаж эхлээгүй байсан.

-Түүнийг хил гарахаас өмнө оффистоо авлига авсан баримт олдсон гэдэг?

-Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой мэдээлэл.

-"Тавантолгой төмөр зам"-ын захирал Н.Удаанжаргалыг авчрах чиглэлд ажиллаж байгаа юу?

-Хөөцөлдөж байгаа. Үр дүн гарах байх. Болохгүй, бүтэхгүй асуудалгүй гэж ойлгож байгаа.

-АНУ-тай манай улс эрх зүйн харилцан туслалцах гэрээгүй. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэнд байгаа шүү дээ?

-Гэрээг ЗГ-ын хэмжэнд байгнуулна, гэрээтэй улсынхаа тоог өргөжүүлнэ гэсэн хүлээлттэй байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Зөв сайн ажил эхэллээ бариад бай их олон биишүү гарын наймаачин баячуудыг шүүрдээрээ

Баривчилгаа
Баривчилгаа

Юу уу солиороод нүхээ малтаад байгаа юм Новш чинь.хэрэг үүсгээд барихийн өмнө 69 суугаад зугатаад гараа пиздээ!!!! Хэрэг үүсгэх гэж бна гэсэн мэдээлэгчийг бас барьж нусыг нь хацарт наах хэрэгтэй.Өрөвдөх зүйл үгүй та бидний жаргалыг үр ач нарын чинь аз жаргалаас хумсалсан новшуудыг хайралвал өрлүү өшиглөөд гадаадын хаусандаа очиж жаргаж та нарын дээрээс чацага алдна шүү !!! Офшшорт байгаа хөрөнгийг ард түмэнд авчирч үйдвэр барьж энэ хүмүүсээ ажилтай орлоготой болго.

Hariulah
Hariulah

Hiij bgaa ruugaa dairaad soliorch bhaar hiisen hulgaichuud ruu gaa dairdaa ehnees ni barij bn

Зочин
Зочин

Gargaad yvuulchihdag butsaagaad zardal mungu ureed , Hileer garahad gargachihdag hil gaalinhn bas buruutai

Зочин
Зочин

Сайханбилэгээ авчраачээ. Жинхэнэ улсдаа ард түмэнд хор хүргэсэн новш шүү дээ.

Шинэ Халх
Шинэ Халх

Манангийн хулгайч нүүрсчидээ бүгдийг нь цэгцлээрэй! Сайханбилэгээс авчир! Тэгвэл ард түмэн итгэл хүлээлгэнэ.

хббё
хббё

сайханбилэгийг авчирч шүүгээч гол гэмт хэрэгтэн чинь тэр шүү дээ

Zochin
Zochin

Odoo tom hulgaichdaas Saikhanbilegiig Denverees abchrah heregtei. Mongold ih hir hohirol uchruulsan nobsh do. Odoo ch tugshij bga da

Зочин
Зочин

ХУДЛАА ШОУ БОЛООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ, ЛОНДОНД ХАУС АВСАН ЭРДЭНЭТИЙН ХАХУУЛЬЧИНЫГ 20 САЯААР ТОРГООД ЭРДЭНЭТЭЭС УЛААНБААТАР ОРОХ ЭРХИЙГ НЬ ХЯЗГААРЛААД ӨНГӨРЧ БӨЙГАА ГЭНЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button