Л.Наранбаатар "Цемент Шохой" ТӨХК-иас явж, А.Ариунболд, С.Энхзориг нар яллагдагчаар татагджээ

Хувийн хэвшлээс авч, улсад шилжүүлээд төрийн өмчит компани болгосон байгууллагууд нь ургашлахгүй нь.
Тодруулбал, өчигдөр /2023.05.03/ Хөтөлийн Цемент Шохой үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүд хуралдаж, Гүйцэтгэх захирал Л.Наранбаатарыг 100 хувийн саналаар чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Түүний хувьд томилогдоод 400 хонохдоо 400 тэрбумын зөрчил гаргасан гэх хэл аманд орооцолдсон. Улмаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлтэйгээ таарамжгүй байж, нэгнийхээ булхайг дэлгэлцэж муудалцсаар эцэст нь нэг нь ийн явж буй нөхцөл байдал үүсэв.
Харин "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ч сайнгүй нөхцөл байдалтай байгаа аж. Тодруулбал, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт 2023 оны 04.17-ний өдөр тус үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг чөлөөлж, Гүйцэтгэх захирлын Үүрэг гүйцэтгэгч болгочихсон суугаа.
Мөн тус үйлдвэрийг төрд шилжсэнээс хойш хоёр ажилтан яллагдагчаар татагдав.
А.Ариунболдын хувьд: 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаас чөлөөлөгдсөн, Г.Дугаржавын өмнөх захирал гэсэн үг. Халагдсан даруйдаа "үндэслэлгүй халагдлаа" гэдэг шалтгаанаар шүүхэд хандсан байдаг. Улмаар түүнд байгууллага 135 сая төгрөгийн тэтгэмж өгч, тэр ч шүүхээс нэхэмжлэлээ татсан.
С.Энхзоригийн хувьд: Өмнө нь ТӨБЗГ-д А.Ариунболдтой цуг ажиллаж байгаад Дарханы төмөрлөгийн үйлдвэрт Худалдаа, хөрөнгө оруулалтын газрын даргаар ирээд байсан билээ.
Өдгөө тэдний хэн хэн нь хуулийн байгууллагад шалгагдаж, яллагдагчаар татагдаад байгаа аж. Вагон давхар түрээсэлж, мөнгө угаасан байж болзошгүй асуудлаар шалгагдаж байгаа гэх шуум байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зүгээр ажлаа хийж байгаа залуусыг буруутгаад яах вэ.
Улсын үйлдвэрүүд урагшилжил таараа. Хөлсний жингэр ноход яахав хуцах үедээ хуцаж л бдаг юм. Гийнасныхаа дараа улам их хуцдаг гээч
МАНгар цүнх баригч бөгс долоогч минь бодит байдлыг л бичсэн байна УҮГ, ТӨХК-ууд авилгын үүр уурхай болсоныг долоо хоног болгон АТГ-с хэрэг үүсгээд яллагдагчаар татаж прокурорт шилжүүлж байгаа хэргүүдээс харж болно.
Татагдсан хоёр нь чир чир өөр гарц байхгүй. Найз, хамаатан, нам хамаагүй чир чир
Зургаан сар ажиллаад 135 сая төгрөгийг цалин дээрээ нэмээд авчихдаг яасан ичдэггүй гар вэ
Боловсон хүчнийг сонгох үзүүлэлт, судалгаа гэж алга. Хэн нөлөөтэй хүний захиалгаар томоохон аж ахуйг удирдуулдаг бугшсан арга барилаас салах ёстой. Түүний тулд л "Төрийн албаны тухай" хуультай болсон баймаар.
Худал мэдээлэл оруулсан бол Цагдаа шүүхэд нь өгөх хэрэгтэй
Энэ сайтыг цагдаад өгөөч дандаа худал мэдээлэл оруулж байх юм.
Энэ нийтлэлийг бичсэн сэтгүүлч нь худал мэдээлэл тараасан, олон нийтийг төөрөгдүүлсэн хэргээр өөрөө яллагдагчаар татагдах вийдээ. Баримтгүй мэдээллээр хүний нэр хүндэд бас хамаагүй халдах юм аа.