ҮХНӨ-ийг маргааш хэлэлцэж, ирэх долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллана

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ҮАБЗ-өөр хэлэлцсэний дараа Засгийн газар УИХ-д өргөн бариад байгаа.
Өмнө нь Засгийн газар эл төслийг Нийслэлийн статусыг баталгаажуулах, Үндсэн хуулийн цэцийг улс төрөөс хараат бус болгох, улс төрийн нам байгуулах босгыг намсгах болох УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох агуулгаар боловсруулсан байсан.
Харин ҮАБЗ-өөр хэлэлцсэний дараа ганц 152 гишүүнтэй байх заалтыг л үлдээсэн.
Тэгвэл тус төслийг маргааш буюу тавдугаар сарын 5-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.
Мөн ирэх долоо хоногийн ажлын тав хоногт УИХ-ын гишүүд тойрог, тойрогтоо ажиллаж, ҮХНӨ-ийн талаар мэдээлэл өгч, санал авах юм байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН мулгуу качкараар ганц чадууллаа даа. Аягүй бол Жонхуугийн заавраар намыг маань алаад хаячлаа. 152 ыг хүчээр тулгаж баталвал ардууд МАН-д санал өгөхгүй. АН тоон дээр тоглолт хийлээ
Үндсэн хуульд өөрчлөлт хийхийг иргэдийн 88.99 хувь эсэргүүцэж байгаа. Харин гишүүдийн тоог 152 болгохыг иргэдийн 99.99 хувь нь эсэргүүцэж байгаа шүү дээ. Одоо тэгээд хүчээр баталбал их л хөлдүү дүнхүү этгээдүүд гэдгээ батлах байх.