НИЙГЭМНийгэм мэдээ

Сингапур жуулчдыг тээвэрлэж явсан пургон осолдож, 2 иргэн гэмтжээ

Сингапур жуулчдыг тээвэрлэж явсан пургон машин осолдсон хэрэг гарчээ. Тодруулбал, Дундговь аймгийн Хулд суманд иргэн Б-гийн жолоодож явсан "УАЗ-Фургон" автомашин онхолдсон зам тээврийн хэрэг гарсан байна.

Осолдсон машинд Сингапур улсын зургаан иргэн зорчиж явсан бөгөөд ослын улмаас хүний амь нас хохироогүй ажээ. Харин хоёр иргэн бэртэж, гэмтсэн байна.

Иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Зам тээврийн ослын хэргийг харьяа газрын Цагдаагийн газар шалгаж байгаа юм.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэчээд жуулчид тээвэрлэсэн машин нь байнга осолдож байхын . Яацан улс вэ

Холбоотой мэдээ

Back to top button