ДЭЛХИЙ

“Johnson & Johnson” бүтээгдэхүүнийг нь хэрэглээд хорт хавдар туссан бол нөхөн төлбөр өгнө

“Johnson & Johnson’s” компани хүүхдийн нунтгийг нь хэрэглэснээс болж хорт хавдар туссан гэж хэрэг үүсгэсэн эрэгтэйд 18.8 сая ам.долларын нөхөн төлбөр өгөх ёстой гэж шүүх шийджээ. Калифорни мужийн оршин суугч Эмори Эрнандес Валадес өнгөрсөн жил Оакланд дахь Калифорнийн шүүхэд мөнгөн хохирлоо нөхүүлэх нэхэмжлэл гаргасан аж.

Үүнтэй ижил олон мянган нэхэмжлэл АНУ-ын шүүхэд үүсээд байгаа юм. 24 настай Эрнандес бага насандаа тус компанийн хүүхдийн нунтаг ашигласнаас болж мезотелиома гэх аюултай хорт хавдраар өвчилсөн гэж шүүхэд хэрэг үүсгэжээ. Шүүх хурал зургаан долоо хоног үргэлжилсний эцэст “Johnson & Johnson” компанийг нөхөн төлбөр олгох ёстой гэж үзсэн байна.

Тус компанийн шүүхийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Эрик Хаас “Johnson компанийн хүүхдийн нунтаг нь аюулгүй, асбест агуулаагүй мөн хорт хавдар үүсгэдэггүй гэдгийг харуулсан олон арван жилийн судалгаатай нийцэхгүй шийдвэр” учраас давж заалдана гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button