Хууль бусаар олборлолт хийсэн иргэдээс 56 гр алт хураан авчээ

Хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүллээ.
Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр, Баянгол суманд энэ оны 07 дугаар сарын 17-21-ний өдрийн хооронд завьт болон машинаар эргүүл, хяналт шалгалтыг ажлыг зохион байгууллаа. Ингэхдээ Хүдэр сумын 2 дугаар багт байрлах “Монгол алт” гэх газарт ойн болон усан сан бүхий газарт 245 га эвдэгдсэн талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахаар бэлтгэн завдаж байсан гэмт үйлдлийг таслан зогсоож, тухайн газарт байрлуулан тавьсан экскаватор, алт угаах төхөөрөмж, ковш зэрэг техник хэрэгслийг лацдаж, ажиллаж байсан иргэдийг албадан тараан ажиллажээ.

Мөн Ерөө сумын 3 дугаар багийн Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хавчиргана” гэх газарт иргэн “Б” нь бусадтай бүлэглэн газрын хэвлийд халдаж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулан байгаль орчинд хохирол учруулсан үйлдлийг таслан зогсоож мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дээрх хэргүүдийг шалгах явцад иргэн Б.Б-ээс 52.66, иргэн А.А-аас 3.88 грамм, экскаватор 2, хово маркийн ачааны автомашин 2, алт угаах төхөөрөмж 1, ковш (түрэгч техник) 1, дизель цахилгаан үүсгүүр 2, ус шахагч носос 2 нийт 10 техникийг хураан авсан.
Б.БАЯРТ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
BAYARTOGT BAYAR HOERTOI TOGTUURTAI BAIDLIIN GEREE HIIH BAIJ DEE
Deer suuj bui darga nar heden ter bumin alt hulgailj baihad heden grm alt ard irged maani awahad yadiin
Ард иргэд нь авж болохгүй хэдхэн эрх мэдэлтэнгүүд л авж болдог ай эзэн нь юмаа аваа л биз буцааж өгөөч хулгайч луйварчин минь
Эзэн болсон энгын иргэд нь ухаж бодоггүй тэ гадаадын хэдэн хулгайчтай нийлж ухаж аваад байгаа алт хэний хармаанд ороод байгаан ард иргэд бидэнд Түй ч алга өчнөөн ард урдаасаа ухуулж ухуулчаад
Өгчөөч дээ. Болохгүй нь юу байсан юм бол. Дахиж ухаж болохгүй гээд л. Баячууд нь ухаж идээд ядарсан ард нь арайхийж баялагаасаа жааханыг авахлээр нь хураагаад хөгийн ч юм.