2025 оноос дээд ангиллыг хасч, коллеж, их сургууль гэсэн хоёр төрөл байна

БШУЯ-нд "2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл" сэдвээр холбогдох бүх газар, хэлтсийн дарга нар мэдээлэл өгч байна.
Энэ үеэр БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир "Одоогоор 30 дээд сургууль байгаа ба 2025 оны зургаадугаар сарын 15-наас хойш "дээд" гэсэн ангилал байхгүй, зөвхөн их сургууль, коллеж гэсэн хоёр төрөл байх юм. Өнгөрсөн жил тооноос чанарт анхаарахаар 88 их дээд сургуулиас 27-г нь үйл ажиллагааг зогсоож, өнөөдрийн байдлаар 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хавар 22 сургуульд албан шаардлага хүргүүлснийг шалгах ажил есдүгээр сард үргэлжилнэ.
Засгийн газрын наймдугаар сарын 23-ны тогтоолын дагуу их сургуулийн харьяа төрөлжсөн ахлах сургуулийг зохион байгуулна. Төрөлжсөн ахлах сургуулиар дамжуулж сайн элсэгчийг бэлтгэх, дунд сургуулийн ачааллыг бууруулах болно. Цаашид төрийн өмчийн сургуулиудыг шаталсан тогтолцоотой, сургалт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх бодлого барина" гэлээ.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
коллеж гэдэг дээд гэсэн үг. Заавал коллежийн боловсррл олгоно гэж ярих уу ? Дээд боловсрол гэдэг
Ии сургуулиа 4-5-хан болгооч ээ. Одоогийн энэ их гэсэн сургууль чинь хуучин ТМС-ийн боловсролын мэргэжилтэн л бэлтгэж байна. Монгоолд ажилгүйчүүдийн армийг Их Дээд сургуулиар бэлтгэж яана аа.