Улс төрийн мэдээ
Пап Францисын айлчлалаар 09.00-12.00 цагийн хооронд дараах замыг хаана

Гэгээн ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад Төрийн айлчлал хийхтэй холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 09:00-12:00 цагийн хооронд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас зорчих үед “Чингисийн өргөн чөлөө”, “Энхтайваны өргөн чөлөө”, “Олимпийн гудамж, “Манлайбаатарын гудамж”, “Наадамчдын гудамж” орчмын замыг хэсэгчлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаа /богино/-гаар нэг удаа хязгаарлах тул иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, зохицуулагчийн дохиог мөрдлөг болгох, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандах, тухайн замаар зорчихгүй бусад замыг сонгож стресс бухимдалгүй хөдөлгөөнд оролцохыг зөвлөе.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.