“S’ Outlets”-д хүргүүлсэн мэдэгдлийн хугацаа дууссан тул газрыг албадан чөлөөлж эхэллээ

Өнөөдөр /2023.09.05/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт “S’ Outlets” дэлгүүрийн эзэмшил бүхий төмөр чингэлгүүдийг нурааж, 4000 м.кв талбайг чөлөөлж эхэллээ.
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын удирдлагаас тус дэлгүүрийн эзэмшигчдэд хандан, газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлээд байсан юм.
Чингэлэг нураах ажиллагааг эхлүүлэх үеэр Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоо “S’ Outlets” дэлгүүрт газрын тухай хуулийн 57.3-д заалтыг үндэслэн, газар чөлөөлөхийг шаардсан хуудсыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хүргүүлсэн. Үүгээр гурав хоногийн хугацаанд газар чөлөөлөхийг үүрэг болгосон.
Энэ хугацаанд “S’ Outlets” дэлгүүрийн зүгээс хариу байр суурь илэрхийлээгүй. Иймд өнөөдрийн байдлаар албадан чөлөөлөх үйл ажиллагааг явуулж байна.
Үүнд, 14 ширхэг чингэлэг, гурван ширхэг сендвичин барилга хамрагдаж байгаа” гэлээ.
Б.УУГАНБОЛОР








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.