Нийгэм мэдээ

Нийслэл "Тэнүүн-Огоо" компанийн хөрөнгийг царцааж, автобусны тендер зарлалаа

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах автобус худалдах, худалдан авах олон улсын нээлттэй тендер зарласан болохыг хотын дарга мэдээллээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас "Тэнүүн Огоо" ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалсан бөгөөд цаашид тус компаниас автобус авахгүй болжээ.

Түүнчдэн худалдах, худалдан авах гэрээний заалтыг ноцтой зөрчсөн учраас тус компанид урьдчилгаа хэлбэрээр шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэх хүсэлтээ илэрхийлжээ.

Улмаар тус компанийн дансанд 11 тэрбум орчим төгрөгийн барилт хийсэн, тухайн байгууллагын эзэмшилд байгаа хөрөнгүүдийг царцаасан, бусад шилжүүлсэн мөнгө хөрөнгийг шилжүүлэх чиглэлээр ажиллаж байна гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Авилга, хулгайтай хайр найргүй тэмцэх хэрэгтэй. Авилга, хулгайгүй болж байж л хөгжих тухай ярих ёстой

Иргэн
Иргэн

Зөв.

Холбоотой мэдээ

Back to top button