Нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах автобусны тендер зарлагдаагүй байна
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн ногоон автобусны хэргийн улмаас энэ өвөл автобус хүрэлцээтэй байх эсэх асуудал хөндөгдөж байгаа билээ. Тэгвэл шинэхэн Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /2023.10.19/ хийсэн мэдээлэлдээ "Нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах автобусыг худалдан авахаар олон улсын нээлттэй тендер зарласан" хэмээв.
Тэгвэл төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс энэ удаагийн автобусыг худалдан авах тендертэй танилцахаар орсон ч байхгүй байлаа. Товчоор бол мэдэгдэлдээ тендер зарласан гэх боловч албан сайтдаа тендер шалгаруулалтын мэдээлэл ороогүй байсан юм.
Ташрамд дурдахад, ногоон автобусыг оруулж ирсэн "Тэнүүн-Огоо" компанийн эзэмшилд байгаа хөрөнгүүдийг царцааснаас гадна тус компанитай автобус худалдан авах гэрээг цуцалсан байна.
Мөн “Тэнүүн огоо” компаниас өмнө нь автобус худалдан авах гэрээтэй холбоотойгоор урьдчилгаа хэлбэрээр шилжүүлсэн мөнгөө буцаан авах зорилгоор иргэний нэхэмжлэгчээр тооцуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байна.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулгайн нэг хэлбэр