Нийгэм мэдээ
ЕБС-ийн бүх сурагч 11-р сарын 6-наас долоо хоног амарна
ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 6-наас эхэлнэ. Энэ хичээлийн жилийн эхний улирлын амралт нэг долоо хоног байх хуваарийг БШУЯ-наас гаргажээ.
Тодруулбал улсын хэмжээнд бага, дунд, ахлах анги гэхгүйгээр бүх сурагч арваннэгдүгээр сарын 6-ны Даваа гарагаас амарч, арваннэгдүгээр сарын 13-ны Даваа гарагт хичээлдээ орно.

Харин хоёрдугаар улирлын амралт ирэх оны нэгдүгээр сард эхлэх хуваарьтай байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.