АН-аас Ковидын төсвийн сонсголыг хойшлуулахыг хүслээ

Өнөөдөр (2023.10.23) Эдийн засгийн байнгын хороо "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол" зохион байгуулж байна.
Энэ үеэр АН-ын гишүүд мэргэжлийн шинжээч томилж өгөхийг хүсэж, сонсголыг хойшлуулахыг хүслээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Энэ бол 20 их наяд төгрөгийн асуудал. Хөгжлийн банкны сонсгол гэж олон ангит кино шиг юм болсон. Бидэнд мэргэжлийн шинжээч томилж өгөхгүй бол энэ олигтой ажил болохгүй" гэлээ. Мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "20 төрийн байгууллагаас мэдээлэл ирүүлсэн. 17-гийнх нь мэдээлэл шаардлага хангахгүй, хангалтгүй байна. Зүгээр л нээлттэй сайт дээр байгаа мэдээллүүдээ өгсөн байна. Өмнө нь түр хороон дээр илээд өнгөрч байсан. Хөгжлийн банкнаас 20 дахин том мөнгө яригдаж байгаа үед бид шинжээч хүссэн. Ковидын хууль нэрийн дор дандаа шууд, тендергүй худалдан авалт явсан" гэлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.