Шашны сургуулийн хөвгүүд бага ангийн 8 хүүхдийг зоджээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Б” шашны сургуулийн дотуур байранд “манай хүүхдийг зодсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар 4 дүгээр ангийн сурагчийг тухайн дотуур байранд хамт байдаг 11 дүгээр ангийн сурагч “Б” нь үл ялих шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдсан болох нь тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад ахлах ангийн нэр бүхий 4 хүүхэд бага ангийн нэр бүхий 8 хүүхдийг зодож эрх чөлөөнд нь халдсан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
Энэ талаарх эрх зүйн зохицуулалт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/239 дүгээр тушаалаар “Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журам” болон бусад эрх зүйн актаар тухайн сургуулийн удирдлага, багш, дотуур байрны багш хүүхдийн аюулгүй байдлыг хангах шууд үүрэгтэй байдаг тул энэхүү үүргээ хэрэгжүүлэх, сургуулийн дотуур байрны орчинд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллий төв












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯМАР ХҮМҮҮСИЙГ ЦАВЫН БУДАА НАСААР НЬ ИДҮҮЛЭХ ГЭЖ СУРГААД БАЙНАА НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХӨВГҮҮНИЙГ ГОШНОГДСОН ДУУЛИАН НАМЖААГҮЙ БАЙНА ЭНГИЙН СУРГУУЛЬ ДЭЭР ИЙМ ЗҮЙЛ БОЛДОГГҮЙ ШҮҮ ЧОЙГИЙН ДАРАА ТОМИЛОГДОХ ЛАМАНЦАРАА ЭНЭ СУРГУУЛИА ХААГААЧ ТАРАА ИРЭЭДҮЙН САДИСТ АЛУУРЧДЫГ БЭЛТГЭДЭГ ГАЗАР БОЛЧИХЛОО НААДАХ ЧИНЬ БОЛЬЖ ҮЗ
Яацан сэжгийн газар вэ? Эзэнгүй төр гэдэг энэ бхдаа
Энэ шашны сургуулиа хаа. Мөн шарын шашны сүм хийдийг татан буулгаа. Ийм балиар ламанцарууд гэж юу байсын. Нэг бол эрэгтэй хүүхдийг хошногдоно нэг бол зодно хэтэрхий даварсан орхимж чирсэн новшнууд.
Наад шашины сургуулиудаа хаагаад гандангаа зүгээр музей болго.
Шашин биш шинжлэх ухааныг дагаж амьдар монголчуудаа
Хөвгүүд байгаа газар нудрага зөрүүлэх зүйл байх л биз. Эмзэг дэлбээнүүд сүржигнээд гоншиго гоншиго