УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | Т.Бадамжунайн хэргийг прокурорт буцааж, Ц.Анандбазарыг тусгаарласан нь буруу гэж үзлээ

НЭМЭЛТ: 18.40 цаг

Т.Бадамжунайн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай үргэлжилж дууслаа.

Улмаар хэргийг прокурорт буцаасан байна. Мөн хэрэгт холбогдох субъектүүдийг нэгтгэн шалгах нь зүйтэй гэж үзжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Т.Бадамжунайн шалгагдаж буй хэрэгт холбоотой ч тусгаарлагдсан юм. Улмаар гүйцэтгэгчийн бус хамжигч, хатгагчийн өнцгөөс Т.Бадамжунайг шүүж байгаа. Харин гүйцэтгэгчдийнх нь асуудал шүүхэд шилжээгүй онцлогтой.

Тэгвэл өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр Ц.Анандбазарын хэргийг тусгаарласан нь буруу, холбогдох этгээдүүдийг хэрэгт нэгтгэн шалгах ёстой гэсэн шийдвэр гарчээ. Улмаар хэрэг прокурор луу буцлаа.

НЭМЭЛТ: 13.30 цаг

Т.Бадамжунайн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай үргэлжилсээр байна. Түүний өмгөөлөгчдийн тавьсан санал, прокурорын зөвшөөрлөөр хаалттай горимд шилжсэн билээ.

Шүүгдэгч Т.Бадамжунай хуралдаа тэргэнцэртэй ирж оролцсон бөгөөд үг хэлсэн байна. Шүүгчийн асуултад биеийн хэлэмжээр ойлгуулж харилцаж байгаа гэх мэдээлэл байна.

Тэрбээр, дөрвөн өмгөөлөгч хөлслөн ажиллуулж байгаа ч урьдчилсан хэлэлцүүлэгт гурван өмгөөлөгч нь оролцож байгаа аж.


НЭМЭЛТ: 11.00 цаг

-Т.Бадамжунайд холбогдох хэргийг хаалттай хэлэлцэнэ-

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. 

Төрийн нууцтай холбоотой асуудал яригдаж байгаа учир шүүх хурал хаалттай горимоор үргэлжлэх бололтой.

Тодруулбал, Төрийн нууцтай холбоотой мэдээлэл яригдах учир шүүх хурлыг хаалттай явуулж өгөх хүсэлтийг өмгөөлөгч нь гаргасан. Түүнчлэн прокурор "ТЕГ-аас төрийн нууцтай холбоотой мэдээлэл авсан учир шүүх хурлыг хаалттай явуулах өмгөөлөгчийн хүсэлтийг дэмжинэ гэсэн байр суурийг илэрхийлсэн. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлажээ.


ЭХЛЭЛ: 09.00 цаг

-Т.Бадамжунайд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно-

Нийслэлийн Прокурорын газраас Т.Бадамжунайд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.11.03/ болно.

Уг хэлэлцүүлэг өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр товлогдсон ч, Т.Бадамжунай өвчний улмаас биеэр ирж оролцох боломжгүй байсан тул өнөөдрийг хүртэл хойшлуулан шийдвэрлэсэн билээ.  

Сайд асан Т.Бадамжунайг прокуророос ялласан Эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангийн шийтгэлүүдийг задалж харвал:

Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/,

нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,

нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

18.6 дугаар зүйлийн /Мөнгө угаах/, 2.2 байнга тогтвортой үйлдэх заалтаар зүйлчилжээ.

нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/,

263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Сануулахад, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Монголд авчирч, нисэх буудлаас шууд саатуулан, цагдан хорьсон. Саатуулах ажиллагаа явагдсаны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Бид БНСУ-д болсон Энэтхэг, Номхон далайн бүсийн ардчиллын уулзалтад оролцсон. Авлигатай тэмцэх чиглэлээр бие биедээ туслалцаа үзүүлэх чиглэлээр хуралдсан. Гадаад хэргийн болон хууль зүйн сайд нарын түвшинд харилцан дэмжлэг үзүүлэх тухайд уулзалт болсон.

Дараа нь Филиппин улсад очиж, харилцан туслалцах гэрээгээр хамтран ажиллах хүсэлт өгсөн. Т.Бадамжунайн визний нь хугацааг дуусгах, дансыг нь царцаах агуулга бүхий албан бичгээ гардуулсан. Албадан саатуулах ажиллагаа 10 гаруй цаг үргэлжилж, албадан саатуулсан. Өөрөө Монгол руу ирэхээс татгалзах зүйлгүй гэсэн. Үүний дагуу процессын урт ажлууд явагдсан" гэж мэдээлж байв.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Новшийн луйварчны хэргийг хаалттай хэлэлцэнэ гэдэг ял завшуулах гээд байна уу

зочин
зочин

Бадамжунайг цагаатгах ажиллагаа эхэллээ, авилга албан тушаалын хэрэг яагаад төрийн нууцад ордогийг ойлгох ухаан хайрлаач. з

Зочин
Зочин

Нэг хэсэг ч яах аргагүйл "тэнгэрийн амьтан" шиг байж билээ, ярвайчаа л, мэндлэхэд ер хардаг ч гүй л байсан даа ! Дохио зангаагаар нтр ярьж, нилээн баашилж бай гаа эр юмаа !

Зочин
Зочин

Хааж бгаад цагаатгах нь уу. Наад хүн чинь Хэнтий Дорнодоор хэдэн мянган үхэртэй бж бгаад зараад гараад зугтсан шүү дээ.

Zochin
Zochin

Hileer tsugtaad, barigdaj irehdee zugeer bsan. Gem zemgui hol tsugtah hereggui biz de. Mash ih hulgai, luibar hiisen bolohooroi tsugtsan ni todorhoi. Shuugdeh bhoroo ubchtei bolchihdog…. Hotiig tam bolgoson humuusiin neg.

Зочин
Зочин

Жүжигчин псда

Зочин
Зочин

Ингээл шүүгч нар шударга ажиллахгүй л дэээ мэдээж

Зочин
Зочин

нууц хурал юм бол хулгай нь нууцлалтай болж байх шив томчуудын толгойг илээд байдаг яасан энэрэнгүй төр вэ

Энхээ
Энхээ

Юун хаалттай бэ, харин ил нээлттэй явуулах хэрэгтэй. Томчуудын нэр холбогдсон биз, харин ч ил зарлаж ялаа хөнгөлөх хэрэгтэй. МАН-д сонгууль, албан тушаалд хэдэн турбумаар нь мөнгө хаяж, угжиж бсан биз.

Зочин
Зочин

man sontugei

Иргэн
Иргэн

Эднийх удмаараа хараагдсан байна лээ. Ард иргэд үзэхгүй. Одоохондоо лам бөө р аргалуулж байгаа ч хамгаалж чадахгүй. Үр хүүэд өвдөж үхэх байх

Зочин
Зочин

Haalttai geed hutsahiin yamar yumniih n haalttai hiih geed bdgiin hugaich nar

Зочин
Зочин

Нисээд буух газраа мэдэхгүй буруу дэвээд байсан юм

Зочин
Зочин

Худлоо доо. Үнэнээр нь шүүж чадахгүйээ. Арчаагүй юмнууд

ИРГЭН
ИРГЭН

ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ ТЭНЭГЛЭЛ. ӨВЧТЭЙ НЬ ҮНЭН БОЛ ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ? ХУДАЛ АРГА ЗОХИОЖ БАЙГАА БОЛ ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ? гэдэг нь ХУУЛЬ ЖУРАМД ТОДОРХОЙ БАЙХ ЁСТОЙ БИШ ҮҮ? ИЙМ ЗАСАГЛАЛУУД НЬ БАЙХАД... ХУЛГАЙ, АВИЛГААС ОГТ САЛАХГҮЙ

Зочин
Зочин

Өө өөөаа

Зочин
Зочин

Өвчтэй эрүүл нь хамаагүй, Өмчийг нь хурааж үйлийг нь үүрүүл,үрсээр нь үргэлжлүүлж төлүүл Улсыг уруудуу ньлсан, хар үйлтнийг өршөөх хэрэггүй Хийсэн үйлийн үр ирдэг нь жам ёс

Иргэн
Иргэн

Бүх хөрөнгийг нь хурааж, ялын дээд хэмжээ өгөлтэй. Өвчтэй болж жүжиглэж бна

Зочин
Зочин

Зөв шүүгээрэй.

Холбоотой мэдээ

Back to top button