Нийгэм мэдээ
ЦЕГ-ын дэд хурандаа М.Баттүшиг дэлхийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо

Япон Улсын Киокушинкай каратег үндэслэгч Масутацу Ояама багшийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан энэ оны арваннэгдүгээр сарын 17-ноос 19-ний өдрүүдэд Киокушин каратегийн Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг, бүлгийн дарга, цагдаагийн хошууч Т.Ариунболд, бүлгийн ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч М.Алтангэрэл нар оролцжээ. Мастер ангиллын 80 кг жингийн 35-39 насны төрөлд цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг өрсөлдөж хүрэл медаль хүртсэн байна.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Saikhan medee bnaa Mongoliin Kyokushin karate eer hicheellegch zaluust saikhan medee bna ulam undur amjilt husie olon jiliin hicheel zutgel garch bna shuu
ВООВ САЙХАН МЭДЭЭ БАЙНА ЭНЭ УР ЧАДВАРАА ДЭЭР СУУСАН ХУЛГАЙЧ НАРТ ГАРГАЖ ХАМРЫГ НЬ ЦААШ НЬ ЧИХЭЭД ӨГӨӨЧ ХУРАНДАА ГУЙЖ БАЙНА ШҮҮ