Албан тушаал мөрөөсөж, ард түмнийг турхирагчид

Өнөөдөр /2023.11.28/ "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар, "Босоо хөх Монгол"-ын П.Шинжээравдан тэргүүтэй хэсэг хүмүүс “Мартаж үл болно” жагсаалыг ирэх бямба гарагт буюу арванхоёрдугаар 02-нд зохион байгуулах талаараа мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн жилийн жагсаалын даагыг нэхэх утга ярив. Тэрбээр "Өнгөрсөн жилийн жагсаалаа хулгайлуулсан. 2022 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр жүжигчин залуу гарч ирээд манлайлсан, гэвч мессеж бичээд дэмжээд гүйгээд байсан чинь тонгорч орхисон. Нүүрсний жагсаалаас үр дүн гаргаж чадаагүйдээ уучлал гуйя" хэмээлээ. Мөн "П.Шинжээравдан бид хоёр төрд шударга ажиллана" гэх үгийг ч хавчуулав.
Ерөөс сонгууль угтсан жүжиглэлт, албан тушаал, УИХ-ын гишүүний зөөлөн суудал мөрөөссөн хүний үгс дуулдав. Сонссон хүний эгдүүцэл төрмөөр.
Өнгөрсөн жилийн жагсаалаар гэхэд л тэд ард түмнийг төв талбайд цугларангуут сүгсэлзэж очоод цээжээ дэлддэг жишгээрээ эх орончийн дүрд тоглоцгоодог.
А.Отгонбаатар бол сонгууль ойртоход ямар нэгэн сэдэв ярьж, төрийн хаалга балбаж, орилж чарлаж гарч ирдэг гэдгээрээ алдаршаад буй. Үнэндээ тэр ирэх сонгууль бодсон улс төрөө яажшуухан хийх вэ гэдэг арга хайж яваа дүр эсгэсэн эх оронч. Энэ удаад гарч ирж буй зорилго ч тэр. П.Шижээравдан "Босоо хөх Монгол" төрийн бус байгууллагаар дамжуулж, уул уурхайн компаниудыг шантаажилж ирсэн.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭЭ БУРХАН МИНЬ ИЙМ ЭРГҮҮНҮҮДЭЭР МОНГОЛ ТӨР ДУТАЖ ГЭНЭ ЭНЭ ОРДОНД ОЛОН ОТГОНБААТАР ШИНЖЭЭРАВДАНГУУДАА ЯАЯ ГЭЖ БАЙНА ДЭЭРЭЭС НЬ НЭМЭГДЭНЭ ГЭЭД СОЛИОРООД БАЙХЫН МОНГОЛЧУУДАА ХЭРЭЭ ХАРААРАА Л БАЙВАЛ ДЭЭР БАЙДАГ ШҮҮ ЭДНИЙГ ДЭМЖСЭНЭЭС БООВОО ГАЧААЛДАЦГАА БЫСДАНУУД БОЛ ШААЛ ХУДЛАА ГУЦААД ЯВААД БАЙХЫН ЯАЖ ИЙМ АЙМШИГТ ДАРАНГУЙЛАГЧ ТӨРИЙГ СӨРНӨ ГЭЖ БОДООД БАЙГААН ТА ХОЁРЫГ ГАНЦ НЯСЛАХАД ТА ХОЁРООС ЖААХАН ТОЧИК Ч ҮЛДЭХГҮЙ ГЭЖ МЭД ГЭРТЭЭ ХАРЬЦГАА ЖАГСАНА ГЭНЭ ШҮҮ
Зөв жоохонч болов орилог
Энэ намын троллууд больж үз зайл
яагаад эднар төрд гарах ёсгүй гэж өнөөдрийн төр засаг хулгай луйвраар дүүрэн авилгалд идэгдсэн арчаагүй төрийн толгойлогчид бүгд хулгайчлуйварчин эд нарыг арчих хэрэгтэй Өнөөдөр үнэний төлөө дуугарсан үнэнийг нь элчилсэн бүхнийг шоронжуулж байна тоолж барамгүй том том хулгай луйвраа яагаад. Хэрэгсэхгүй шүүхгүй ялалдгүй юм ийм арчаагүй төрийн дор байснаас энэ хэдийг гаргасан н дээр
Сөрөг хүчнийг доромжилж болохгүй
Яахав Монгол цустай бол болж л байна. Эрлийз хурлийз новшнууд улс орноор тоглож байхад