УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нийслэлийн түгжрэлийг иргэд рүү чихэгч МАН-ын дарга нар

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай  хуулийн төслийг өргөн барьж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр товлоод байна.

Эл хуулийн төсөлд: төлбөртэй бүс байгуулж, нэвтрүүлэхэд хамгийн ихдээ 27,500 төгрөг төлөхөөр тусгаад байв. Гэвч, МАН-ын бүлэг энэ заалтыг дэмжээгүй, хотын дарга Х.Нямбаатар ч хуулиасаа төлбөртэй бүс байгуулах тухай бүлгийг БУЦААН ТАТАХААР болсон.

Тэгвэл энэ шийдвэр МАН-ын зарим гишүүдийг бухимдуулж, буруугаа иргэд руу чихжээ. Тухайлбал,

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Түгжрэлийн хэдэн дарга нар бий болгочихсон юм шиг хараад байх юм. Амьдрал дээр нийслэлийн иргэд замбараагүй байдлаасаа болоод л ийм байдалд орчихсон. Хамгийн их хүндрэл учруулж байгаа нь ААН-үүд" хэмээн хэлсэн байна.

ТББХ-ны дарга Н.Энхболд "Би Д.Тогтохсүрэн даргатай санал нэг байна. Үүн дотроосоо 24.2.2-ийг л хасчих л даа. Төлбөртэй бүстэй холбоотой заалтаа. Бусад нь байж байхад болно" гэлээ.

Мөн Шадар сайд С.Амарсайхан "Машин, машины чинь жолоог иргэн л мушгиж байгаа шүү дээ. Жолоо мушгиж байгаа хүн үүрэг хариуцлага хүлээхгүйгээр хүлээхгүйгээр түгжрэлийг бууруулна гэдэг сая Д.Тогтохоо даргын хэлдэг углуурга байхгүй юу. Эрхээ мэддэг ч, үүргээ ярьдаггүй. Иргэний эрх, хүний эрх ярьсаар байгаад үүргээ биелүүлдэг хүн байхгүй болсон. Иргэн үүргээ биелүүлж байж хэрэгжинэ. Энэ заалтаа байлгасан нь дээр" хэмээсэн байна.

МАН-ын дарга нарт замбараагүй хот төлөвлөлт, газар олголтын ужгирсан их наймаа, дэд бүтцийн оновчтой шийдэлгүй явж ирсэн үе үеийн хотын мээрүүд буруугүй. Харин хувь хувьдаа машинаа болж, ахуй, ажил амьдралаа амжуулах гэж байгаа хэдэн зам дээрээ мачийж яваа ард иргэд нь буруутай харагджээ. Төлбөртэй бүс байгуулж, хангалттай зогсоолуудаа гаргаж, дорвитой шийдлүүдээ ярилцахын оронд иргэд рүү асуудлаа чихэж суугаа нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлж буй юм.

Н.БЭХНЭМЭХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Түгжрэлийг хулгайч дарга нар бууруулж чадахгүйнээ эхлээд хулгайгаа боддогоос тэр

Зочин
Зочин

монгол хүн маин барьсан нь буруутай гэнэ ээ муу хөдөөний орк, авгайнхаа бөгс худалдан амь зогоогч Тогтохсүрэн хуц

Зочин
Зочин

Хуцдаг халтарууд вэ, тийм л юм бол Тогтохсүрэн Өвөрхангай руугаа, Амарсайхан Налайх руугаа зайлцгаа. тэгвэл аандаа түгжрэл үгүй болно ккк

хүннү
хүннү

Энэ түгжрэлд жолооч нар буруутай. Жолоо барьсан хүн болгон үүнийг мэдэж байгаа. Бид өөрснийгөө өмөөрөх хэрэггүй. Гудамжинд гараад л “энэ муу малаас боллоо, дүрэм мэддэггүй орк” гэцгээдэг шүү дээ. Гэхдээ бидний гудамжиндаа “чихцэлдүүлэх” ажлыг нийслэлийн үе үеий дарга нар хийсэн. Тэд бүх газрыг нь зарчихсан. Үүнд МАН хамгиын их оролцоотой. Тиймээс тэр хүмүүсдээ эхлээд хариуцлага тооц. Дараа нь жолооч нартай “тооцоо” хий.

Зочин
Зочин
Reply to  хүннү

Газар зарсан МАН хамгийн их хамааралтай юм бол МАН тайгаа хариуцлагаа тооцооч ээ

Иргэн
Иргэн

Энэ түгжрэлийн угшил замбараагүй хот төлөвлөлт, газар олголт, шилжилт хөдөлгөөн

Зочин
Зочин

МОНГОЛЫН СОНГОГЧ ИРГЭДИЙН БУЯНААР ИХ ХУРАЛД ЧААЦАН ЧАГ ЧАГ ХИЙЖ БАЙГААГАА ЮУ ГЭЖ БОДООД БАЙГААН ИРГЭД Л БУРУУТАЙ ЮМ УУ? БИТГИЙ ХУЦАЛДААЧ НЭГ НЭГНИЙГЭЭ ДАРГА ДААМЛААР НЬ ДУУДЦАН ХЭН БЭ? ТА НАР ЭНЭ ТОГТОХСҮРЭН ГЭЖ УЛААН ХАЦАРЛАСАН ТАГ ХӨДӨӨНИЙ ГАР ИХ ТОМ ДУУГАРДАГ БОЛЖЭЭ ӨВӨРХАНГАЙХААН ТА НАР ЭНЭ ТЭНЭГЭЭ ХУРДАН ТАТАЖ АВААЧЭЭ БАГИЙН ДАРГА Л ХИЙХ ЧАДВАРТАЙ НӨХӨР ЭНД ИРЧИХЭЭД ИХ Л СОЛИОРЧ ӨГЧ БАЙНА ТАТАЖ АВААЧ.АМАРСАЙХАН ЧИНИЙ БОГД УУЛ ЗАЙСАНГИЙН АМЫГ ЗАЛГИСАН НҮГЭЛ ЧИНЬ НҮДЭЭРЭЭ ГАРНАА НҮДЭНД ХҮЙТЭН ХАЧИН НӨХӨР ЮМАА ЧИ ИРГЭД РҮҮ БАГА ШИГ ДАЙРААРАЙ ТА НАРТ ЭНЭ ИРГЭД ГАЙ ЛАЙ БОЛООД БАЙГААМУУ? ЯМАР ИХ ШУНАЛ ТАЧААЛ ВЭ? ОДОО ИРГЭД РҮҮГЭЭ ДАЙРАХАА БОЛЬЧИХООЧ

Зочин
Зочин

Хуцдаг гөлөгнүүд үү. Нам дагасан хэдэн өлөн хулгайчууд газрыг яаж зарав. Намын топ хулгайчууд нь ширэнгэн ой болтол

Холбоотой мэдээ

Back to top button