Улс төрийн мэдээ

Ховдыг бөөцийлөгч

Хөдөө орон нутагт амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулах түүхэн шийдвэрийг гаргууллаа. Үүнийг л улсын хэмжээнд хэрэгжүүлэх юмсан гэж олон жил зорьж, эхний ээлжинд  Ховд аймагтаа “Хашаандаа сайхан амьдарцгаая Ховдчуудаа” төслийг хэрэгжүүлэн гэр хорооллын 6000 гаруй айлаас 3000 нь хашааныхаа гаднаас цэвэр бохир усанд холбогдох бүрэн боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар 90 хувийн хөнгөлөлттэй үнээр 500 шахам өрх бүрэн холбогдоод байна.

Мөн Ховдчууддаа хямд өртөгөөр, хурдан хугацаанд, чанартай амины орон сууц барих аргыг зааж өгөх зорилгоор айлын жишиг амины орон сууц барьж удахгүй ашиглалтанд орох гэж байгаа.

Ирэх хавар Ховд-Улаангом, Улиастай-Алтай чиглэлийн автозамын ажил эхэлнэ. Ховдыг урд хөрштэй 2 дахь боомтоор холбох Байтагийн зам баригдана.

Ховд аймгийн бүх сумдын дотуур байр “Итгэлтэй утас”-тай болно. Ховдчууд агаар хөрсний бохирдолгүй анхны аймаг болно. Ховд хотын “амь судас” болсон инженерийн шугам сүлжээг гурав дахин өргөтгөнө.

59.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажил хийгдсэнээр агаар хөрсний бохирдолгүй анхны аймаг болох суурь нөхцөл бүрдэнэ. Ховдод 16 давхар барилга барих боломжтой боллоо. 

Эдгээр нь Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогтын сүүлийн үеийн мэдээллүүд. Эндээс харахад баруун хязгаарын Ховд аймаг олон чухал асуудалд анхдагч болж, хөгжлөөрөө манлайлж, хүн зон нь ая тухтай нөхцөлд амьдрах дүр зураг харагдана. Харин нөгөө талаас нь хөндвөл долоохон сарын дараа болох УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил. Юутай ч улс орны амин чухал асуудал хариуцсан сайд унасан нутагаа бөмбийтөл бөөцийлж байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ мэт дүр үзүүлсэн новшнуудаас улс орон ард иргэдийн төлөө хийсэн ажил гэж үгүй. Иргэдийн тархи толгойг л угаана уу гэхээс

Батэрдэнэ
Батэрдэнэ

Хөшөөтийн нүүрсийг хятадруу яаралтай зөөх хэрэг шарч дээ бямбацогтод 2боомтоор зөөвөл хөшөөтийн нөөц төлөвлөж байснаас 2дахин бхурдан хугацаанд дуусна гэсэн үг шүү дээ

Boldoo
Boldoo

Жинхэнэ нутгийн төлөө цохилж яваа хүн шүү

Иргэн
Иргэн

“УБТЗ”ХНН - ын орлогч даргыг цохисон асуудал юу болсон бэ?

Зочин
Зочин

Энэ хүү , өөриймсөг зөв сэтгэлтэй амьдралын хат ухаантай хүн санагддаг .

Зочин
Зочин

Энэ гишүүн ард иргэдийн төлөө ажил маш их хийсэнд сэтгэл хангалуун байдаг нутаг сэтгэлгээтэй хүн шүү

Хэн нэгэн
Хэн нэгэн

Дүр эсгэсэн луйварчин хулгайч авилгачдын төлөөлөгчийн нэг эс юм байналээ ичиж амьдармаар яаж хүний нүүр хараад явдаг юм болдоо ширэн нүүртэй байхаа хүний оронцог

Холбоотой мэдээ

Back to top button