Улс төрийн мэдээ

Ханбогд суманд БНХАУ-ын 38 компанид газар олгосон асуудлыг АТГ-т шалгуулахаар хандлаа

Өчигдөр буюу 12 дугаар сарын 5-ны өдрийн нүүрсний сонсголоор Өмнөговь аймгийн Ханбогд суманд "2020-2022 онд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх олгосон байна. Энэ нь газрын тухай хууль, Үндсэн хууль зөрчсөн. Өмнөговь болон Ханбогд сум нь газар олгох асуудлыг гадаадын аж ахуйн нэгжид өгсөн асуудал үүссэн" хэмээн шинжээч танилцуулсан.

Тиймээс хянан шалгах түр хорооноос Өмнөговь аймагт БНХАУ-ын 38 компанид хууль зөрчиж, газар олгосон асуудлыг шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газарт/АТГ/-т ханджээ.

УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үед ил болсон уг асуудал нь авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзжээ.

Нүүрсний сонсгол: Ханбогд суманд газар эзэмшсэн гадаадын 38 компани

Тухайн 38 компанийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.


Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дарга нар нь нутаг усаа зарсан хогийн сум байна даа

Холбоотой мэдээ

Back to top button