Tогтоолын төсөл: Төр захиргааны байгууллагуудыг орон нутагт тараан байршуулж, төвлөрлийг сааруулна

Улсын Их Хурлын 2021 оны арванхоёрдугаар дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулах” зорилтыг тусгасан. Түүнчлэн, Улсын Их Хурлаас “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 оны 57 дугаар тогтоолоор баталсан боловч төрийн байгууллагууд нийслэл Улаанбаатар хотод төвлөрсөн, хүн амын тоо жил бүр тогтмолтой өсөж байгаа зэргээс шалтгаалан уг үзэл баримтлалд дурдсан хот-хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах асуудал гажуудсан гэж үзжээ.
Иймд хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний хэт төвлөрлийг сааруулах шийдэл нь олон улсын жишгийн дагуу бүсчилсэн хөгжлийг дэмжин, хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах бодитой хүчин зүйлсийг бий болгож, нийслэл хотыг чиглэсэн эрчимтэй хотжилтын үйл явцыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн аж.
Дээрх тогтоолын төслийг хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж, хөгжлийн түвшинг ойртуулж бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор боловсруулж, дараах асуудлуудыг тусгасан байна. Тодруулбал,
- Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан бүсчлэн нийслэл Улаанбаатар хотоос үе шаттайгаар нүүлгэн байршуулах арга хэмжээ авах
- Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ажиллах төрийн албан хаагчид дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгаа хангах асуудлыг судалж, зохих арга хэмжээ авах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, шийдвэрлүүлэх
- Төрийн байгууллага, албан хаагчдыг орон нутагт бүсчилсэн байдлаар шилжүүлэн байршуулахад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тооцон тухайн жилийн улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэж байх талаар холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах асуудал болон тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих тухай зохицуулалтыг тусгажээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэхүү шийдвэрийнхээ нийгмийн хор уршгийн талаар тооцоолж үзсэн үү. мөн хүний эрхийн асуудал% төрийн албан хаагчид гэдэг чинь эрх баригчдын тоглоомын хүүхэлдэй биш шүү. цүнх баригчидтайгаа адил бос, суу гэх нь шив дээ.
Энэ тогтоол “үлгэр” болно. Хотын төвөөр шавсан их дээд сургуулиа зайлуулж чадаагүй байж юуны чинь төрийн захиргааны байгууллагуудаа “хөдөө гаргах” вэ? Нэн түрүүн их дээд сургуулиудаа хотоос гарга.
Тэнэгтэж дуусахгүйнээ. Ямар ч судлагаагүй дандаа цээжний бангаар шийдвэр гаргана. Нөгөөдөх нь амьдралд хэрэгжихэд төвөгтэй, иргэдээ бухимдуулаад эхэлдэг. Гэснээс энэ нүүрсний хулгайчаа ингээд байлгаад л байх уу
Үлгэр битгий ярьж цаг нөхцөө авлигынхаа тайлбарыг үнэнээр нь ярь
Зоргоороо, хүчилсэн зүйлс хийх юм.
төрийн албан хаагч болсоноороо эрхээ дандаа зөрчүүлэх юм. хүний эрхийн байгууллагууд анхаараач ээ. тийш гэр бүлээрээ нүүж чадахгүй нь ойлгомжтой. бөөн гэр бүлийн проблем. дээр нь тэднийг орон сууц, байшин саваар хангах нь хэзээ бэлэн болох вэ. зүгээр л попролоо болио.
Мааньтаас Чойр хүртэл хот байгуул, төмөр замын ачаа тээвэр, барилгын зах, үйлдвэр, тээврийн компаниуд, машины зах, нефьт баазуудыг гарга.
Дэлхийн түүхэнд гараагүй үйл ажиллагааг манай намынхан сэдэж олж түүхэнд нэрээ мөнрлөх нь дээ.
Хотын захиргаагаа нүүлгэлдээ. Яармагт ард түмний татварын олон арван тэрбум төгрөгөөр нэг их том барилга барьчихаад Нямбаатар БӨГСӨӨ даахгүй 3 жил дулааны зардал сул асгачих юмаа. Тэгээд бас болоогүй хотын төвийг ард түмнээс харамлаад мөнгө нэхээд өгөхгүй гэхээр хууль гаргаж татвар нэмээд, төлөхгүй гэвэл торгоно, шоронд хийнэ. Яаж амьдрах вэ. Дарга нарын бөгсийг сайн арчвал амьдарч болохоор.
Ene teneg nuursnii xulgaichaa zailuulaach.