УЛС ТӨР

Төрийн ажилчдын 53.6 хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтлөхөд бэлэн гэжээ

Өнөөдөр "Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл" үндэсний чуулган зохион байгуулагдлаа. Тус чуулганд БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн тавьсан илтгэлийн эхний хэсгийг хүргэж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулан байгуулсан юм. Энэ ажлын хүрээнд:

  • БШУЯ, СЯ, ЦХХХЯ болон холбогдох төрийн, мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 3 дэд ажлын хэсгийг байгуулав.
  • Үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгааг 2021 онд анх удаа авч, төрийн 150 мянга орчим албан хаагчийг хамруулан, үр дүнг нэгтгэв.
  • Албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн эсэх судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын 53.6 хувь нь “Тийм” гэсэн бол үлдсэн 46.4 хувь нь “Үгүй” гэж хариулсан байна.
  • Улсын дундаж болон бусад аймагтай харьцуулахад Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдын 74.7 хувь нь албан хэргээ “бэлэн” гэж хариулсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
  • Мөн төрийн 200 мянган албан хаагчаас авсан судалгаагаар 69,400 албан хаагч буюу 53,6% нь 1 дүгээр ангиасаа Монгол бичгээ эзэмшсэн байна.
  • Дэд ажлын хэсэг “Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, Төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн анхан, дунд, ахисан түвшний гарын авлага, багшийн номыг бэлтгэн Хэлний бодлогын зөвлөл баталлаа.
  • Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөрөөр 2023 оны байдлаар 21 аймгийн 48582 албан хаагчийг анхан болон дунд шатны сургаад байна. Төрийн албан хаагчдад зориулсан монгол бичгийн цуврал хичээл болон бие даан монгол бичиг сурахад зориулсан гар утасны программ хангамж бэлэн болоод байна.
  • Төрийн жинхэнэ албан хаагчийн тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн сургалт, богино болон дунд хугацааны сургалтад Монгол бичгийн хичээлийг судалж байхаар нэмж тусгалаа.
  • Төрийн албан хаагчийн анкет шинэчлэгдэн батлагдлаа. Төрийн албан хаагчийн анкетад монгол бичгийн унших, бичих, компьютерт бичих чадварыг асуусан бүлэг нэмэгдсэн.
  • Монгол бичгийн юникод стандарт 3.0 болон олон улсын ISO/IEC 10646-1”-ыг боловсронгуй болгох чиглэлээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Юникод стандартын монгол бичгийн үсгийн хэлбэр хувирлын сонголтын дүрмийн төсөл”-ийг хүлээн авч холбогдох байгууллагаас санал авч, монгол бичгийн кодчиллын олон улсын стандартад оруулах саналыг боловсруулав.
  • “Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо, тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдэгтийн байршил” MNS стандартын төсөл боловсруулж, Стандарт, хэмжилзүйн газрын даргын тушаалаар батлаад байна.
  • Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдлийн байрлалд тавих үндсэн шаардлага, “Төрийн албан хаагчийн нэрийн хуудсанд тавих ерөнхий шаардлага” “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага” стандартыг тус тус баталлаа.
  • Оюуны өмчийн газраас ирүүлсэн 2021 онд 42 аж ахуйн нэгжийн 42 барааны тэмдэг, 5 аж ахуйн нэгжийн 18 барааны загвар нь Монгол бичигт суурилж улсын бүртгэлийн гэрчилгээ авч, эрхийн хамгаалалтын хугацаа нь 2023-2030 он хүртэл хүчин төгөлдөр байна. Монгол бичигт суурилсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд 2023 онд 7 аж ахуйн нэгжийн 7 барааны тэмдэг бүртгүүлсэн байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Боловсролын сайд худлаа шаадаг гар шүү дээ.

Зочин
Зочин

Хуучин монгол бичгээр албан хэрэг хөтөлж эхлэх нь энэ нийгмийн хөгжлийн туйлшрал мөн ухралт мөн. Нэг хуудас албан бичгийг криллээр нэг бичээд хуучин үсгээрээ нэг бичих цаг хугацаа цаасны хувьд илүү хохиролтой. Иймд ийм хэрэггүй юмаа болимоор байна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи лав монгол хүн биш ээ. Ямар санаатай үндэсний бахархалт босоо монгол бичгийн ад үзээд байна.

Зочин
Зочин

Ийм хоцрогдсон хуучин бичиг хэрэггүй эрхэм Энх-Амгалан сайдаа.

Зочин
Зочин

Үнэн үү, дандаа МАН ын шахааны хүмүүс байдаг ш дээ. Сургууль соел а Ч байхгүй

Зочин
Зочин

Одоо аль ч үгүй болгох нь дээ юунд хэрэгтэй юм бэ бас л баахан мөнгө цаг зарсан ажил хэнд гайхуулах гээд байгаа юм болдоо зайлуул гадныхан ойлгохгүй штээ дандаа хийх юмаа олж ядсан эсэргүү юм сэдхийм

Zochin
Zochin

Bayarlalaa. Hurdan eh Mongol bichigtee oroe. Chadahgui geh yum bhgui. Comment sorog bichik baigaa ulsuud bol Orosiin gar hol shuu. Mongolchuud eh bichigtee orohiig husen huleej bna.

Зочин
Зочин
Reply to  Zochin

Хос бичигтэн хурдан болий. Эртний үүх түүхээ уншдаг болий.

Иргэн
Иргэн

Манай яаманд мэддэг хүн ганц ширхэг ч байхгүй байх аа даа. Гадаадаар явсан зарим нь кириллээрээ ч хэцүү шүү

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Үндэснийхээ бахархалт монгол бичиг сурахаас юунд татгалзав. Хос бичигтэн болий гээд байгаам биш үү. Залхуучууд аа

Зочин
Зочин

Хуучин бичигч үгүй кирилл үгүй болно биздээ найман настайд нь сургуулиад оруул арван жилтэй болго өөр олон юм бүү ярь их дээд сургууль төгсөөд ажилтай хүн бна уу ихэнх нь ажилгүй бгаа шүү яадаж 76 гишүүн та нар туслахаараа ч авахгүй бгаа биз дээ

Зочин
Зочин

Элэнцэгний чинь. Авилга хулгайгаа яая гэж байж бас уйгаржин бичгээр толгой эргүүлэх нь үү? Зүгээр мөрөөрөө мөөмөө унжуулж, кирилтэйгээ бантангаа хутгасаар дуусцгаа. Та нарын хулгайн пянг энэ улс даахгүй дампуурахдаа тулж байна. Төрийн хулгайчууд а-лцгана-лгүй, хийх ёстой ажлаа хийцгээ!

Зочин
Зочин

МАН албан хаагчид боловсрол нойл крилл үсгээ ч зөв уншиж бичихгүй бөөн их зан архичид

Зочин
Зочин

Ерөнхий боловсролын сургуульд заагдах 7 хоногт ордог цагыг нэмэгдүүлж, монгол хэл, уран зохиолын цагуудад хасалт хийгээд байгаагаа зогсоо.
Удахгүй өвөр монголчуудад монгол хэл үзэхийг хориглодог шиг болох гээ юу.
Ямар санаатай гадаад хэлний цагуудыг нэмээд, монгол гэсэн болгоны хичээллэх цагуудыг багасгаад байна. Сурах бичгийн агуулга бүтэцэт анхаарий.

Зочин
Зочин

Эртний бичиг гэдгээр нь дээдлээд,тодорхой хүрээнд буюу уралдаан тэмцээн зохиох, бэлэг дурсгалын бараанд хшиглах, Монголын өв уламжлалаа сурталчилах зэрэгт өргөн дэлгэр ашиглаж болох. Түүнээс бүх хүнийг заавал сургаж, төрийн хэмжээний хос бичигтэн болгох энэ тэр бол бас нэг туйлшрал.Энд маш их зардал, чирэгдэл гарна гэдгийг мэдсээр байж хэсэгхэн бүлэг хүмүүсийн хийрхэлээс болж буй мэт.Нийтийн сурсан бичиг үсгээрээ тоглох зохистой ажил биш.

Зочин
Зочин

Манайх 1940-өөд онд крилл үсэгт шилсэн нь тухайн ниыгмийн дэвшил байсан. Криллд шилжснээр иргэдийн мэдлэг боловсрол эрс дээшилсэн. Одоо ач холбогдолтой хэвээр байгаа. Манай иргэдийн гадаад хэлийг хурдан сурч байгаа нь крилл үсэгтэй л холбоотой шүү дээ.

Зочин
Зочин

Бараг бүх үг нь англи хэл шиг галигтай бичигддэг сурах болон зөв бичихэд хэцүү шүү. Тухайлбал: дээл-дэбл, уул-агула, хаана-хамига, сүү-сүн, цөөн-цөгэн, ээлж-эгэлжи, даах-дагагаху гэх мэт бичдэг. Тэгээд хүүхдүүдэд багаас нь заагаад эхлэхээр бүх хүн чинь өвөр монгол хүн шиг л хазгай хэлтэй болох байхдаа.

Холбоотой мэдээ

Back to top button