Маргаан дагуулсан хөрөнгө оруулалтын хууль намрын чуулганд "багтахгүй"

Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж, УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулж маргаан дагуулсан асуудлууд иргэд болоод улстөрчдийн дунд өрнөх болсон.
Жишээлбэл, зарим иргэд эсэргүүцлээ илэрхийлж төв талбайд жагссан бол зарим гишүүд, улстөрчид тодорхой заалтуудыг илтэд шүүмжлээд буй. Үүнээс онцолбол экс Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн тоглолт хийж зургаа хоногийн өмнө Төрийн ордонд мэдэгдэл хийн, тус хуулийг сонгуулийн дараа иргэдээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн юм.
Тайлбарлабал, тус хуулийн төслөөр одоо хэрэгжиж буй 2013 онд батлагдсан хуулийн хэд хэдэн заалтууд хасагдаж, нэмэгдсэн юм. Жишээ нь,
- Авлига, мөнгө угаалтын эсрэг авч хэрэгжүүлдэг арга хэмжээний үр дүнд хөрөнгөоруулагч болоход шаардлагатай $100 мянгыг гадаадын хөрөнгө оруулагч шилжүүлэх нь төвөгтэй байж, хөрөнгө оруулахад нь саад болж байсан тул $100 мянгын заалтыг хасав. Мөн хөрөнгө оруулагчдад 100 жилийн хугацаатай газар эзэмшүүлэн, ашиглуулах дэмжлэг байснаас “эзэмших” эрхийг нь хасчээ.
- Мөн одоогийн хуулиар гадаадын хөрөнгө оруулагчдад газрыг 60+40 жилээ эзэмшүүлж, ашиглуулдаг. Харин шинэчилсэн найруулгад "Эзэмшүүлэх" гэсэн үгийг хасаж буй. Ч.Хүрэлбаатар үүнийг шинэтгэн сайжруулсан өөрчлөлт гэж тайлбарлаж байгаа ч нэгэнт засаж буйн хувьд гадаадын иргэдэд газраа 100 жилээр "өгөх" нь өөрөө зөв үү, монгол хүмүүст тэгш бус байдал үүсэх үү зэрэг асуудал анхаарал татсаар буй.
Гэсэн ч тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх хурал хоёр удаа хойшлоод буй. Тодруулбал эхний удаад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар картаа сугалж хуралдааныг орхин гарснаар ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшилсон. Харин үүний дараа АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авснаар дахин хойшилсон юм.
Тэгвэл намрын чуулган өнөөдөр болон маргааш хуралдаад хаана. Үүнээс харвал тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулган руу шилжүүлж байгаа гэж ойлгож болохоор байгаа юм.
Өнөөдөр болон маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр тусгаагүй байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэг Хүрэлбаатар аа, газар эзэмшихгүйгээр ашглана гэж юу байхавдээ. Малгэдгээ битгий дахин дахин нотлоод бай, төрөөс зайл Хотгор шанагын ордын хулгайч
Хогын мөнгөний боолууд өлөн өссөн өмхий сэтгүүлчид харваас хогын царайтай нойлын алчуур бна улс төрийн тоглолт хийгээд бхадаа яадын газар шороо эх нутгийнхаа төлөө үг хэлж болдоггүй юмуу баттулга гэхээрээ тоглолт болчдог уу ман ын нойлын алчуур өмхий бөхс долоогчоо
Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан албан тушаал болон эд хөрөнгө мөнганий өндөр шуналтай этгээдүүдийг дахин улстөрд орохыг хориглож уугуул аймаг суманд нь нутаг зааж амьдруулахаар хуульчилаачээ Занданшатараа, их хурлын гишүүдээ!!!!
Баттулга эх оронч хүн шүү.Хүрэлбаатар бол эх орноо худалдагч ...
Италийн мафийн толгойлогчийн нэрийг ихэд бахархан хувийн ххк-аа нэрэлсэн Женко баттулга Монгол Улсын эсрэг ээлжит хороо найруулж, утсан хүүхэлдэй Туваан нь дагаад салбаганаж явнаа !
БААРАНД ХЯТАДУУДТАЙ ТӨРИЙН АЖИЛ ЯРЬСАН ГЭЭД СОЛИОРООД БАЙСАН ГАЗАР ХУДАЛДАХ ТАЛААР ЯРЖИЛ ДЭЭ. УВСЫН АРД ТҮМЭН ЭНЭ ЭРЛИЙЗ, ХУРЛИЙЗ ХУЛГАЙЧАА ТАТАН БУУЛГААЧЭЭ. ХУУЛЬ БАТЛУУЛАХ ГЭЖ ИХ ЧИЧИРЧ БАЙНАА. ҮЕ УДМААР НЬ НУТГААСАА ХӨӨ.
100.0 долларын хөрөнгөгүй хүн ямар мөнгөөрөө хөрөнгө оруулаад юу хийх гээд газар авах гээд газар өгөх гээд улайраад бгаа юм бээ.100.0 & бага мөнгөшдээ.хөрөнгө оруулахад маш бага мөнгө.Хүрэлбаатараа болъёо.
100 жил эзэмших эрхтэй байсныг болиулж байна гээд биччихсэн байхад л энэ Моячуудын комментийг хараа. Ёстой л үхэж дуусахаар нь Монгол хөгжих байхдаа
Монгол хөрөнгө оруулалт шиг хэрэггүй юм алга оюутолгой тамсаг нефть гээд баялагийг минь үнэгүй зөөсөөр ард түмэн ядуурсаар цөөн хэдэн хүмүүс баяжсаар баялагийн тэгш хувиарлалт байхгүй байна