"Мунзуй" хочит Г.Нямдоржийг өчигдөр саатуулжээ

Өчигдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн нөлөө бүхий гэгддэг 2 бүлгийн 6 этгээдүүдийг цагдаа нар баривчилжээ.
Тэдний дунд Мунзуй хочит Г.Нямдорж, “Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нар байжээ. Эдгээр хүмүүс бол бусдын өрийг барагдуулах зорилгоор бүлэглэн иргэнийг айлган сүрдүүлсэн, бусдын захиалгаар иргэдийн айлган сүрдүүлдэг мөн ял шийтгэл эдэлж байсан.
Ташрамд дурьдахад хувиараа өр барагдуулагч гэх хуулийн зохицуулалт Монгол улсад байхгүй бөгөөд энэ нь бусдыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэх нь гэмт хэрэг юм. Хэрэв хэн нэгэн этгээд таны санхүүгийн асуудалд хөндлөнгөөс оролцож, өр барагдуулах чиглэлээр шахаж шаардах, айлгаж, заналхийлэх, хууль ёсны эрх ашигт чинь халдвал хууль, хяналтын байгууллагад хандаж шалгуулж, өөрийн болон ойр дотны хүмүүсийн эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалж байхыг зөвлөж байна.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одхүү начны үндсэн ажил
Өртэй хулгайчууд өөр хүний данс, нэр ашиглаад зүгээр яваад байдаг. Өөрийн нэр дээр юуч бхгүй. Ийм хулгайчуудыг яах вэ? Өөр арга байхгүй болхоор л ийм хүмүүст хандаж байгаа. Хуулиа чангалмаар юмаа