УРЛАГ

"Шадар гурван цэрэг" физикл драм Монголд анх удаа

Про театрын уран бүтээлчид “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийг Францын алдарт зохиолч Александр Дюмагийн жил нэрт романаас сэдэвлэн 2024 оны 03-р сарын 01-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгох гэж байна .

2023 онд “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгож Гэгээн муза олон улсын театрын наадмын дөрвөн номинацид шилдгээр шалгараад байсан Про театрын уран бүтээлчид 2024 онд ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ физикл драмын жүжгийг тайзнаа туурвиж үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Тус жүжгийг Улсын хүүхэлдэйн театр, Сити их сургууль дэмжин хамтран ажиллаж байна.

Шадар гурван цэрэг роман нь Францын алдарт зохиолч Александр Дюмагийн бичсэн түүхэн сонгодог роман бөгөөд олон хэл дээр орчуулагдан гарч уг романаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний болон олон ангит уран сайхны кино, тайзны жүжиг дэлхийн өнцөг булан бүрд туурвигдсанаар үзэгчдийн танил болсон бүтээл юм.

Жүжгийн уран бүтээлчид

Ерөнхий найруулагч: СТА О.Итгэл

Ерөнхий продюсер: СТА З.Нямзул

Ерөнхий зураач:Б.Золбоот

Хөдөлгөөний найруулагч: СТА Г.Ган-Очир

Туслах найруулагч: Г.Хонгорзул

Хувцасны зураач: Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан М.Баярмаа

Дүрүүдэд:

Д’Артаньян- О. Самданпүрэв

Атос- С. Баянмөнх

Портос – СТА З. Булган

Арамис - Б. Анхбаатар

Де Тревил - Д. Эрдэнэзаяа

Де Ришилье - М. Төгөлдөр

Миледи - Б. Ариунхишиг

Бекингем гүн – СТА Б. Билгүүн

Анна хатан - Б. Даваасүрэн

Констанция Бонасье – СТА Т. Энэрэл

Рошфорт - Б. Батзолбоо

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Физикл гэдэг нь юу гэсэн үг үү???

Холбоотой мэдээ

Back to top button