Нийгэм мэдээ
Тахилт, Нарангийн гол, Морингийн даваанд автобус бааз байгуулна

Нийтийн тээврийн автобусны авто баазуудын байршлын шийдэл маш оновчгүй зохион байгуулалттай байгаа.
Тухайлбал, Ургах наран чиглэлийн автобус өглөө Тахилтад байрлах автобус баазаас үйлчилгээнд гарч 30 гаруй км зам туулсаны эцэст эхний шугамдаа гардаг байна. Энэ мэт шалтгааны улмаас зарим чиглэлийн автобус иргэдийг удаан хүлээлгэдэг. Тэгвэл энэ жил тус асуудлыг анхаарч зохицуулалт хийх болжээ.
Тодруулбал, иргэдэд илүү шуурхай үйлчлэх үүднээс Тахилт, Нарангийн гол, Морингийн даваа орчимд автобус бааз байгуулах юм байна.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажилчдын кемпийг иж бүрэн шийдэх хэрэгтэй.